Рианна “Vogue” сэтгүүлийг буруутгав
2015-05-13

Дуучин Рианна Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Met Gala” арга хэмжээнд оролцох үеэрээ нүсэр урт хормойтой, шар өнгийн даашинз өмсч, олны анхаарлыг татсан билээ. Өчигдөр худалдаанд гарсан “Vogue” сэтгүүл нүүр хуудастаа дуучин Рианнаг онцолж “Онцгүй сонголт, гутамшиг” хэмээн бичсэн байна.

 

Тус сэтгүүлийн эрхлэгч Анна Уинтер, дуучны даашинзыг тэнэг сонголт хэмээж, “Рианнагийн дизайнерийг сэтгэцийн өвчтэй” гэсэн билээ. Харин тэрбээр реалити шоуны од Ким Кардашианы даашинзыг өндрөөр үнэлж, “гайхалтай” хэмээн дүгнэсэн юм.

 

Өөрийнх нь зурагтай сэтгүүл худалдаанд гарсны дараа Рианна дургүйцлээ илэрхийлж “Миний сонголтыг гутаах хэрэггүй. Зургийг минь зөвшөөрөлгүйгээр нүүр хуудастаа гаргасан “Vogue” сэтгүүл уучлалт гуйх ёстой” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин