Оросын 220 цэрэг Украинд амь үрэгдсэн
2015-05-13

ОХУ-ын Сөрөг хүчний удирдлагууд өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ нэгэн ноцтой баримтыг танилцуулсан тухай “www.abc.net.au” мэдээллээ. Тус баримтад дурдснаар Оросын 220 цэрэг Украины зүүн хязгаарын тулаанд амь үрэгдсэн гэжээ.

 

Өнгөрсөн оны наймдугаар сард Донецкийн Иловайский сууринд болсон тулаанд Оросын 150 цэрэг амиа алдсан бол есдүгээр сард Дебальцево хотноо 70 цэрэг халдлагад өртөж амиа алдсан гэв. Зүүн хязгаарт амиа алдсан цэргүүдийн гэр бүлд Москвагийн удирдлагууд тус бүрт нь хоёр сая рублийн нөхөн төлбөр олгосон хэмээн сөрөг хүчнээс мэдээлжээ.  Сөрөг хүчний гишүүн, эдийн засагч Сергей Алексашенко “Москва Украиныг хямрал руу түлхсэн. Санаатай хямралыг өдүүлэхийн тулд 53 тэрбум рублийг зарцуулсан” гэж мэдэгджээ.

 

Сөрөг хүчний тэргүүн Борис Немцов зүүн хязгаарын хямралын  асуудлаар ноцтой баримт цуглуулж явахдаа бусдын гарт амиа алдсан хэмээн дэмжигчдэд мэдэгджээ.  Ерөнхийлөгч В.Путин “Оросын ганц ч цэрэг Украинд байхгүй” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзах үеэрээ энэ тухайгаа дахин мэдэгдэж, “Украины хямралд Оросыг буруутгах хэрэггүй” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Түрэмгийлэгч Америкийн цэргүүд л байгааг дэлхий даяар харж байна. Тэд л мөнгөний хүүхдээрээ ийм мэдээлэл хийлгэж байхгүй юу
2015-05-15
Зочин:
Энэ 220 цэргийн хэд нь Халимаг Буриад Тува Монгол хүмүүс байсан бол доо.Дайн болох бүрийд Монгол ахан дүүсийг минь бодлогоор фронт руу явуулдаг.
2015-05-13