Сураггүй алга болсон эмэгтэйг оллоо
2015-05-13


Увс аймгийн Сагил сумын  Өндөр мод багийн “ Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр 25 настай Б, хоёр сартай хүүхдийн хамт энэ сарын 11-нд сураггүй алга болсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Мэдээллийн дагуу тус сумын Засаг дарга н.Санжжав болон Өндөр мод багийн Засаг дарга Б.Одоннэм нартай утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.

 

 

-Сайн байна уу. Шууд.мн сайтаас ярьж байна. Энэ сарын 11-нд гэрээсээ гараад алга болсон эмэгтэй олдсон уу?

 

-Олдлоо. Өнөө өглөө иргэн Б-г хамаатныхаа гэрт очсон байхад нь эрлийн баг оллоо. Энэ газар нь Бүгийн хэвээс 50 км зайд оршдог Өндөр мод гэдэг газар байдаг юм.

 

 

-Хэл сураггүй хамаатных руугаа явсан хэрэг үү?

 

-Тийм. Энэ сарын 11-ны өглөө 10:00 цагийн орчим гэрээсээ хоёр сартай хүүхдээ үүрээд ус авахаар  гараад, хамаатны хүнийхээ машинтай тааралдсан юм байна. Тэгээд гэрийнхэндээ хэлэлгүй суугаад явсан байж.

 

Ар гэрийнхэн нь энэ сарын 12-нд буюу өчигдөр өглөө бидэнд мэдэгдсэн. Тиймээс бид аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 12-ны өдрийн 12:21 цагт мэдээлэл өгсөн юм.

 

-Эрлийн ажилд нийт хэдэн хүн оролцсон бэ?

 

-Аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, нэг автомашинтайгаар эрэл хийсэн. Тэдэнд дээр сумаас 60 хүн, гурван автомашин, 20 морьтой хүн оролцлоо. Өөрөөр хэлбэл иргэн Б-г хайхад  нийт 70 хүн оролцлоо.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zardliig tulyyleh heregtei
2021-02-08
naranjargal:
xvnii xamag aina suuj bhd
2015-05-13
тэнэг юмнууд:
хаашаа явж байгаагаа хэлэхгүй ингэж явдаг хүмүүс нээрээ үнэхээр тэнэг юмаа. тэр гарсан зардалыг нь өөрсдөөр нь төлүүлбэл таарна
2015-05-13
irgen:
zardliig tulyyleh heregtei
Зочин:
одоо иймэрхүү тохиололд битгий хайж бай ! үхэр мал шиг
2015-05-13
Зочин:
одоо иймэрхүү тохиололд битгий хайж бай ! үхэр мал шиг
2015-05-13
huduunii malnuudad:
naad ergvv huduunii pizdakaas garsan zardaliig garguulah heregtei malan nowshnuud.
2015-05-13
demii yum:
shal demii yumand mungu zarahiin
2015-05-13