Адам руу сахар цацсан этгээдийг шийтгэв
2015-05-13

“Maroon 5” хамтлагын ахлагч, дуучин Адам Леваныг “Jimmie Kimmel” шоунд оролцохоор, студийн байрын ойролцоо явж байхад нь нэг залуу сахар цацаж, “Адгийн новш” гэж хашгирсан билээ.

 

Дуучин руу сахар цацсан этгээдийг Нью Йорк хотын цагдаа нар баривчилсан бөгөөд гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Нэвид Фарси гэх залуу дуучин руу сахар цацсан бөгөөд 52 цаг сэтгэл зүйн хичээлд хамрагдаж, 100 цаг зам цэвэрлэхээр болсон байна.  Мөн Фарсиг дуучинтай ойртохыг бүх насаар нь хоригложээ. Фарси “Дуучныг хэтэрхий их биеэ тоож, фэнүүдээ үл тоож байна” хэмээн буруутгаж, сахар цацсан хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурдсан байна.

 

Адам твиттертээ “Намайг гутамшигт оруулсан нөхөр сайхан амьдраарай. Би чамайг үзнэ ядаж байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
hehe:
Adam gedeg archaagui er ve. iim yumand uilagnaad uzen yadna ch geh shig he he
2015-05-14
Zochin !:
Tsianii huchil tsatsachihaagui ni ih ym daa ! Tegvel gutamshig bish ! Gashuudal baih baisan bolov uu ! Surtei novsh ve !
2015-05-13
olloo:
elsen chiher gej Mongolooroo bichvel yasan yum be?!
2015-05-13