Нууц задруулсан тагнуулчийг хорьжээ
2015-05-13

АНУ-ын тагнуулын ажилтан 47 настай Жеффри Стерлинг гэгчийг улсын нууцад хамааралтай материалыг “The New York Times” сонинд дамжуулсан хэргээр 42 сар хорих ялаар шийтгэсэн тухай “www.kun.uz” мэдээллээ. Тэрбээр тус сонинд АНУ-Ираны нууц гэрээ болон цэргийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьж, мөн хэд хэдэн материалыг нэрээ нуусан и-мэйл хаягийн тусламжтай илгээсэн нь  мөрдлөгийн явцад илэрчээ.

 

Стерлингийн хэрэг саяхан илэрсэн бөгөөд ямар зорилгоор мэдээлэл дамжуулсан нь одоогоор нууц хэвээр байгаа юм. Тагнуулч шүүх хурлын үеэр “Би санамсаргүй байдлаар улсын нууц задруулсан. Дараа нь алдаа гаргаснаа мэдээд нэмэлт тайлбар хийх үүднээс зарим нууцын зэрэглэлтэй материалыг “The New York Times” сонины сэтгүүлчид өгсөн” гэж мэдэгджээ.

 

“Тагнуулч 30 сар шоронд хоригдох бөгөөд сүүлийн 12 сар олон нийтийн ажил хийхээр болсон” хэмээн өмгөөлөгч Стифен Ким мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин