“Economy” студийн нээлт боллоо
2012-01-04

Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээллийг  олон нийтэд  үнэн зөв,  бодитой хүргэх шаардлага хэвлэл мэдээллийнхний үзгийг улам бүр хурцалж байгаа энэ үед, цаг үеийн дуудлагаар “Mongolian Economy” сэтгүүл 2011 оны хоёрдугаар сард мэндэлсэн юм. Эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээллийг сар тутам монгол-англи хэл дээр хэвлэн хүргэдэг тус  сэтгүүл нь уншигчдын болоод нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс  энэ сарын 1-нээс  14 хоног тутамд гарч байхаар болжээ.

Мөн үсрэнгүй хөгжлийн гараан дээр буй Монгол Улсын  эдийн засаг, санхүү, бизнесийн  мэдээ мэдээллийг бодитой мэдээллэхээс гадна  иргэдийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нийгмийн шаардлага бий учраас  тус сэтгүүлийн дэргэд  www.mongolianEconomy .mn вэб сайт, “Economy”  телевизийн студийг  ашиглалтад оруулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов. www.mongolianEconomy .mn вэб сайт нь эдийн засаг, санхүү, бизнесийн холбогдолтой дотоод, гадаад мэдээллийг монгол-англи хэл дээр  өдөр тутам шуурхай  мэдээлж байх зорилготой аж. Тус вэб сайт нь эдийн засаг, бизнесийн мэдээллээр дагнасан гэдгээрээ бусад портал сайтаас  онцлогтой.

Түүнчлэн тус   сэтгүүл,  вэб сайт, телевизийн студийн хувьд  зөвхөн мэдээллээр бөмбөгдөх биш, тухайн мэдээллийг  эдийн засагч, шинжээчид, мэргэжилтнүүдийн байр суурь  анализтайгаар хүргэхийг чухалчилдгаараа бусдаас  ялгардаг байна.  MongolianEconomy.mn  вэб сайтыг мэдээллийн технологийн  “Синглтон” компани хийж гүйцэтгэсэн аж.

Дээрх вэб сайт нээгдээд нэг их удаагүй байгаа ч өдөрт дунджаар 1500 хүн ханддаг гэсэн статистик мэдээ бий.

“Economy”  TV студийн хувьд мөн л эдийн засаг, санхүү, бизнесийн  асуудал хөндсөн, мэдлэг мэдээлэл өгсөн нэвтрүүлгүүд  бэлтгэж, бусад  телевизийн сувгаар цацаж  олон нийтэд хүргэх зорилготой ажиллаж байна.

Тус хамт олны зорилго, хүсэл тэмүүллийг МҮХАҮТ-аас үнэлж, хэвлэл мэдээллийн салбарын 2011 оны Онцлох entrepreneur буюу шилдэг сэтгүүлээр шалгаруулсан юм.  “Mongolian Economy” сэтгүүлийг  УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, эдийн засгийн холбогдолтой төрийн болон төрийн бус  байгууллагууд, Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагууд, томоохон бизнесийн байгууллагууд захиалан уншдаг аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин