Жизель харамсч эхэлжээ
2015-05-13

Загварын тайзаа сүр дуулиантайгаар орхисон Бразилийн супермодель Жизель Бундхен харамсч эхэлсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотын соёл амралтын хүрээлэнд хүүхдүүдийнхээ хамтаар зугаалсан байна.  Жизель  гэртээ харьсныхаа дараа твиттертээ “Ажилгүй Жизель амарсаар...” гэж жиргэжээ. Түүний дээрх жиргээ нь загварын тайзаа орхиж, улмаар ажилгүй болсонтой нь холбоотой байж магадгүй хэмээн хэвлэлийнхэн таамаглаж буй юм.

 

Жизель загварын тайзаа орхиж буй шалтгаанаа гэр бүлтэйгээ холбон тайлбарласан. Тэрбээр “Би хэтэрхий олон жил загвар өмслөө. Одоо хангалттай. Гэр бүлийнхэндээ цагаа зарцуулж, гэрийн эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгэх цаг болсон. Мөрөөдлөөсөө хагацаж байгаадаа харамсч байгаа ч гэр бүлийнхээ төлөө цаашид амьдрах болно” гэж хэлсэн билээ.  

 

Өнгөрсөн жил Жизель зөвхөн зар сурталчилгаанаас 174 сая ам.долларыг олсон юм. 1995 онд загварын ертөнцөд хөл тавьсан бүсгүй энэ хугацаанд дэлхийн хамгийн баян эрхмээр таван удаа шалгарч байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин