Галт тэрэг замаасаа гарч, таван зорчигч амиа алдав
2015-05-13

АНУ-ын Филадельфи хотноо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, хажуу талаараа унасан байна. Ослын улмаас таван зорчигч амиа алдаж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Филадельфи хотын дарга Майкл Нуттер амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ослын газарт биечлэн ирж танилцсан байна.

 

Галт тэргэнд 243 хүн зорчиж явсан аж. Онцгой байдлын аврагчид 180 зорчигчийг аварч, эмнэлэгт хүргэж, сураггүй байгаа зорчигчдыг хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Хэргийг Үндэсний аюулгүй байдлынхан шалгахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин