Ижил хүйстнүүдэд зориулж гэрлэн дохио байрлуулжээ
2015-05-13

Австрийн Вена хот ижил хүйстнүүдэд зориулсан гэрлэн дохио болон гарцтай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нийт 120 газарт байрлуулсан гэрлэн дохиог энэ сарын 18-23-нд тус улсад зохиогдох “Eurovision” наадамд зориулан байршуулсан байна. Өнгөрсөн оны тус наадмын ялагчаар Австрийн иргэн, сахалт бүсгүй хочит Кончита Вурст тодорч, болор цомын эзэн болсон билээ. Тэрбээр трансжендер юм.

 

Тус улсад ижил хүйстнүүд их байдаг тул эрх баригчид “Eurovision” наадамд эдгээр хүмүүсийг өөрсдийгөө нуухгүйгээр оролцохыг уриалж, ийнхүү ижил хүйстнүүдэд зориулсан гэрлэн дохиог төв замуудад байршуулж, нээлттэй байхыг уриалсан байна. Энэхүү гэрлэн дохиогоор зөвхөн ижил хүйстнүүд зам гарах бөгөөд явган зорчигчдын гарцаас нэг метрийн цаана байрладаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин