Утсан хөгжмийн хамтлаг тоглолтоо хийнэ
2015-05-13

Хүний хөгжлийн бодит ирээдүйг зөв хөгжүүлэхийг чухалчилж, түмэн олноо сонгодог урлагт дуртай болгох хандлагыг өсгөх зорилго бүхий “La Campanella Quartet” буюу утсан хөгжмийн дөрвөл хамтлаг өнгөрсөн онд байгуулагдсан.

 

Тэгвэл тэд маргааш ХААН банкин дахь МУЗ-ийн “Улаан гэр” галерейд тоглолт хийхээр болжээ. Дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн алдартай зохиолчид Э.Чойдог, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа нарын утсан хөгжмийн дөрвөлд зориулсан тансаг зохиолуудыг эгшиглүүлэх аж. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин