Монгол минь аминд орсон
2015-05-13

74 настай уулчин Т.Гүррагчаа дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргилыг зориод ирлээ. Тэрбээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр, Эверестийн оргилд гарахад 850-хан метр дутуу байхад авиралтаа дуусгаж, эх орондоо ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.

 

-Танд баяр хүргэе. 8000 метрийн өндөр оргилд гарсан монгол уулчны тоо нэгээр нэмэгдлээ.

-За баярлалаа.

 

-Балбад таагүй үйл явдал болсныг дуулаад тэнд яваа уулчдадаа санаа зовж байлаа.

-Харин тийм. Манай оронд чинь хад, мөс зэрэгцэж тогтсон хайрхан ховор шүү дээ. Алтай таван богдод бол бий. Тэр их ууланд чинь тийм зүйл болохоор хэцүү юм байна лээ. Би ч за ингээд үхдэг юм болов уу л гэж бодсон. Мөс хавирч, хяхтнаад л, харанхуй манан татаад, хад чулуу нураад аймаар. Миний доор явж байсан залуус бөөгнөрөөд зогсчихсон байсан. Хоромхон хугацаанд 5-6 секунд л болсон байх. Гималай уулын баруун хойд талаар асар дуу, чимээтэйгээр хүржигнээд л байсан. Тэгээд л бид нарын ачаа барааг үлдээлгээд, араас чинь аваачиж өгнө гээд л шууд доошоо 5200 метр руу хөөсөн. Майхан, гал тогоо бүгдийг орхисон. Би ганц аялалын гудсаа /мишок/ л авч амжсан.

 

-5200 метр хэд хоносон бэ?

-Тэнд 8 хоносон. Миний борц, шууз зэрэг хүнс дээр үлдчихсэн. Доор байсан хүнсээ идээд дууссан. Бусад уулчдын халуун ногоотой хоолыг нь идэхээр харшлаад байсан. Гэхдээ дулаан газар ирсэн болохоор арай гайгүй байсан л даа. БНХАУ, Балбын Засгийн газар, Аялал жуулчлалын яамнаас шийд гарна гээд хүлээлгэсэн. Гэтэл авиралтыг бүтэн жилээр зогсоох шийдвэр гарав. Энэтхэгийн 2 уулчин тэгээд л яваад өгсөн. Өндөр хөгжилтэй орнуудын Элчингүүд чинь нисдэг тэргээр ирээд аваад явчихдаг юм билээ. Харин бусад нь одоо яадаг бол гээл чимээ чагнаад байж байлаа.

 

-Та үлдсэн ачаагаа авч чадсан уу. Үлдсэн уулчид хэрхэн буцав?

-Авсан /инээв/. Миний ачааг уулын ширва нар авчирч өгсөн. Их хол газар. Хулгайгаар яваад замдаа хонож очоод маргааш үүрээр наашлахад /5200 метр руу/ шөнийн 00:00 цагт ирдэг. Би тэдэнд баярлаад хуруунд байсан бөгжөө мултлаад өгсөн. Бид Балбаас буцахдаа хад сэтлээд гаргачихсан замаар явсан. Тэр замаар явахдаа нүгэлтэй айж байлаа. Хоёр хоног явж Түвдэд очсон. Тэндээсээ онгоцоор Катманду ороод Сөүлээр дайрч явсаар ирлээ. Бидэнд ийм л юм тохиолдлоо.

 

-Гамшиг болсон газраар дайрч иржээ. Нөхцөл байдал үнэхээр хэцүү байсан байх.

-Гамшгийн гол голомт Эверетсийн баруун урд талд 20-иод уулчин нас барлаа. Уулчдад үйлчилдэг 30-аад ширва амь насаа алдсан. Катманду хотоор дайрч гарахад маш өрөвдөлтэй байна. Энд тэндгүй майхан, асар босгочихсон, олон улсын тусламжийн цуваа нисэх буудал дээр нь явж байсан. Дулаан орон тулдаа л болж байна. Нурсан барилгыг цэвэрлэж амжаагүй. Хүнтэйгээ л ажиллаж байна. Тэр ард түмэн яаж сэргэнэ ээ. Бас бидэнд үйлчилгээ хийж байсан ширва нар, 300-аад сарлаг үхрийг хачих их өрөвдөж, санаа зовж байна.

 

-Хувцас, хэрэглэл гээд таны бэлтгээгүй, дутуу зүйлүүд байв уу?

-Хүнд янз бүрийн юм тохиолдог юм байна. Дээшлэх тусам хүйтэрч, -51-52 хэмтэй. Нар жаргахтай зэрэгцээд л майхандаа орохгүй бол даарна. Би юм дутуу авч гарсан байна лээ. Очоод бэлтгэлээ шалгуулсан чинь хамгийн түрүүнд шээсний сав ав гэдэг юм байна. Тэгээд авсан. Бас их олон дотуур хувцас ав гэдэг юм билээ. Би зургааг авсан /инээв/. Эндээс миний бүх гадаад харилцааг хариуцаж байсан уулчин, гавьяат тамирчин С.Заяатай ярихаар ав гэж байгааг нь авах хэрэгтэй л гэнэ. Би их амархан юм бодож явсан байна лээ шүү. -48 хэмийн хүйтэнд унтаж болох аялалын гудас авчихаад халууцаад унтаж болохгүй гэж бодож байсан чинь тэр маань аминд орлоо шүү дээ.

 

-Хоол хүнсний хувьд ямар байв?

-Манай үндэсний хүнс үнэхээр гайхалтай юм. Монгол шууз, борц, шар тостой арвайн гурил, каз миний аминд орсон. Бусад уулчин чинь жаахан хүйтрэхээр л хоолныхоо халуун ногоог нэмээд байх. Тэр нь идэхийн аргагүй. Харин би тогоочтойгоо найз болоод борцоо барьж ороод “монголиан суп” гэж байгаад л хоол хийлгэчихнэ. Нэг удаа Цэвээндашийгаа дуудаад борц, шуузаа, сонгино, сармистай хольж байгаад сайхан хоол хийж идээд, бие тавираад сайхан болсон.

 

-Бас та нөгөө монгол ноосон оймсныхоо тухай яриач.

-Манай үндэсний юм гэдэг бол үнэхээр гайхалтай юм аа. Би доор ирчихээд уулын хоёр том гутлаа тайлж тавьчихаад монгол ноосон оймстойгоо сууж байлаа. Гэтэл Энэтхэгийн уулчин орж ирээд энэ монгол уу гэж асуусан. Бараг л надад өгчих гэж хэлэх гээд байсан. Би ч битгий гуйгаасай гэж бодоод л сууж байсан шүү /инээв/.

 

 

-Бусад уулчинтай хэрхэн ойлголцож байв.

-Дандаа дохиогоор ярина. Залуустаа англи хэл сураарай гэдгийг бүх тусгайлан захимаар байна. Мань мэт нь ойр зуурын хэрэглээний үгсээ, залуус бүр сайн сурах хэрэгтэй юм байна. Бүх уулчин англиар ярина бахархалтай. Би сонсоод л сууж байна. Хааяа монгол гэж ярихаар урдаас нь харна. Хүн хэлгүй бол хөлгүй гэдэг үнэн юм.

 

-Больё гэж бодогдож байв уу?

-Болохгүй бол буцъя гэж бодогдож байсан. Гималай аргагүй тэнгэрийн хайрхан юм. Эрүүл мэндийн жаахан доголдолтой хүн бол шууд өвддөг юм байна. Энэ авиралтын үеэр нэг уулчны нүд сохорч, нэг уулчин хатгаа авчихаад яаралтай буцацгаасан.

 

-Авиралтыг хориглосон хугацаа дууссны дараа та дахин Эверестийг зорих уу?

-Миний хувцас хэрэглэл бүх юм бэлэн байна. Би даагаа нэхнэ. 75-76 нас л хүрнэ биз. Дахин Эверестийг зорино. Бас уул нурж байхад Гүррагчаа яаж авирсан юм гэж үгүйсгэх хүн байж магадгүй. Тэгвэл тэднийг дараагийн удаа хамт яваад хар, ядахдаа доор 5200 метрт 2 хоночих гэж хэлнэ. Энэ дашрамд намайг дэмжсэн ОБЕГ, Монголын уулчдын холбоо болон зүрх сэтгэлээрээ дэмжиж, зоригжуулж, хэцүү цагт санаа зовниж надтай хамт байсан бүх хүнд баярлалаа.

 

БНХАУ-ын Засгийн газраас Балбад газар хөдлөх үеэр ууланд авирч яваад буусан бүх уулчдад 7200 долларыг өгнө. Гэхдээ бэлэн мөнгөөр өгөхгүй авиралтын хориглосон хугацаа дууссан цагт энэ жил хамт явсан багаараа авиралт хийхээр ирсэн тохиолдолд 7200 долларыг хасаад авирах зөвшөөрлийг өгнө гэжээ.

 

Уулчин, гавьяат тамирчин Т.Гүррагчааг дараах байгууллага, хувь хүмүүс тусалж, дэмжжээ. 

 

Б.Буд

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yuch bolj bsan sohoroor shees aldaad suuj bdag hvnentservvd munhd bh yum da...Ah d amjilt hvsii baharhal gedeg saihan yum...hvn ingej l amidrah heregtei
2015-05-18
Ontgoi:
Baahan mongo awchihaad yhsenii cjini mongol amind mini orson geed suuj baihiin olon say togrogiin ingej luiwirdah chini nasand chini tsowtoi shyy dee
2015-05-17
Зочин:
Андуураагүй бол энэ уулчин гэх Гүррагчаа гэгч нэг иргэний байрыг хуурч барьцаалаад хулхидсан, цаадах нь хөөрхий орон байргүй болсон гэдэг шүү. Би андуурсан л байгаасай.даа.
2015-05-16
Зочин:
albatai yum shig baahan hunees mungu avsan baihyn odoo ch mungu olohyn tuld ami nasaa tavidag bolzh de
2015-05-16
Loli:
Undur nasiig zoogloj yvaach uneheer mundag ymaa. Baharhaj bn. Tanii daraagiin aviralt orgild hureesei hemeen yuruuy. Amjilt!!
2015-05-15
HOVD:
GURRAGCHAA AHDAA BAHARHAJ BN SHV . TANDAA ERUUL ENHIIG HUSIE
2015-05-14
Orchuulagch:
Uulchin akhad Bayar khurgeye. Ikh mundag ayalal khiijee. Odoo saikhan amarch, ach zeegee khardaa. Odoo kheereer ger khiij yavakhaa bolj, zaluusdaa zai tavi. Ami nas, eruul mendee bodoj buu olon tumend asuudal tariad bgaachee???
2015-05-14
Зочин:
МУНДАГ ЮМАА, БҮР БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРЛӨӨ, ДАХИАД ДААГАА НЭХЭЭРЭЭ, ХАНДИВ ӨРГӨСӨН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮСТ ИРГЭНИЙХЭЭ ЗҮГЭЭС ТАЛАРХАЖ БАЙНА, НОМИН ХОЛДИНГ ИНЭЭДТЭЙ ЮМ, ӨГСӨН МӨНГИЙГ НЬ ЭЭ ГАНЦ МЯНГЫГ ӨГСӨН БАЙНА, АПУ ГЭЖ ЁСТОЙ ДООДООХОО ДОЛООСОН ӨРӨВДӨЛТЭЙ ХАРИУГАА ГАЗАР БАЙХ ЮМ, ЕР НЬ ХҮНД ГАР ТЭНИЙЛГЭЖ ХЯЛААЛГАЖ БАЙСНЫГ СОНСОХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХАРЖ ҮЗЭЭГҮЙ ЮМ БАЙНА, БАС Л АЛГА БАЙНА, ЁСТОЙ ЦАРАЙ АЛДСАН ГУЙЛГАЧИН ЮМАА, ХУДЛАА Л ТОМРООД МОНГОЛЧУУДЫГ ҮГҮЙ ХИЙЖ АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖ УСТГАЖ БАЙГАА БОЛОХООС ӨӨР ОЛИГТОЙ ЮМ БАЙДАГ ЮМ УУ, ГЭНЭТ УУР ХҮРЧИХЛЭЭ ККККККК, ТОМ КОМПАНИАД ХҮНД ЖААХАН БУЯН ҮЙЛДЭЖ НҮГЛЭЭР ХУРААЖ ОЛСОН ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ОЛОНД ХААЯА ЗОРИУЛЖ НҮГЛЭЭ ХУГАСЛААСАА БИЛЭЭ
2015-05-14
ГАНБААТАР:
БАХАРХМААР. Спорт гэдэг ийм сайхан, хүнийг эрүүл чийрэг, сэтгэлзүйн хувьд асар хүчирхэг гоё болгож байгаа юм даа. Ийм настай хүн гэхэд яасан сайхан ярьж, бодож сэтгэж байна аа. Гоё юм. ТАНЬД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
2015-05-14
zochin:
esen mend ergej irsend bayar hurgie mongoliin baharhal shuu zarim teneguud ni oilgohgui yugaa hiij tiishee avirsan yum gej heleh dutakuud bgaa shuu bi bogd uuliinhaa tsetsee g und ch garch amjaagui l yavna
2015-05-14
goo:
mundag mundag ervvl enkh bas ikh amjilt xvsie
2015-05-14
dddddddddddddd:
BAHARHAJ BAINA . GAIHALTAI. uvuu ta ANGLI HEL SURAAD MONGOL ORNOO GADNIIHAND SAIN SURTALCHLAARAI
2015-05-13
Зочин:
guiee sain l bna shdee, olon hun demjij tusalsan bna,
2015-05-13