Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэлэлцлээ
2015-05-13

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аж үйлдвэрийн яамтай хамтран  “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар ТББ, мэргэжлийн холбоодтой санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

 

“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ын оролцоо, төлөөллийг жигд хангах, санал солилцох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгааг хэлэлцүүлгийн эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, бүтцийг өөрчлөх хүчин зүйлийн талаар товч мэдээлэл хийж, ажлын хэсгээс боловсруулсан цаашид авах арга хэмжээний саналыг танилцуулсан юм.

 

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологид суурилсан өрөөсгөл бүтэцтэй төдийгүй нийт экспортын 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Эдгээр үзүүлэлт нь манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна. Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой буснэгдсэн болон тогтвортой бодлогогүй, удирдлага зохион байгуулалт сул, суурь судалгаагүй явж ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.

 

УИХ-аар хэлэлцүүлж буй бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолсон юм.Монгол Улс богино, дунд хугацаанд баялгийн нөөц ихтэй орон учраас баялгийг үр өгөөж өндөртэй ашиглах замаар Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө.

 

Хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттогтох тогтоолын төсөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулсан. Тэрбээр,“Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого” 15 жилийн хугацаанд буюу 2030 он хүртэл хэрэгжинэ. Монгол Улс хэрэглээний эдийн засгаас үйлдвэржсэн орон болох учиртай. Үүний тулд эхний ээлжинд импортыг орлох, дотоод зах зээлийг хамгаалсан бодлого хэрэгжүүлнэ. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдээ бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Улмаар хоёрдугаар таван жилд экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн, нефть, химийн болон машинт үйлдвэрлэлийн суурийг тавина. Харин гуравдугаар таван жилд технологийн агууламж өндөртэй, мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлнэ” гэв.

 

Ийнхүү хуулийн төслийн нийтлэг үндэслэл, бодлогын зарчим,зорилт, хэрэгжүүлэх арга,шатлалын  талаар оролцогчдод мэдээлэл өгсний дараа хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ, ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлзохион байгуулагчдаасасуулт асууж, байр сууриа илэрхийлэхийн хамт, саналаа хуудсаар дамжуулан ажлын хэсэгт хүргүүллээ.  Тодруулбал, мэргэжлийн холбоод “Аж үйлдвэрийн салбарын цөм бол мэргэжлийн холбоод” гэдгийг онцлоод бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

П.Наран

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт элдвийн бодлого ярих нь утгагүй зүйл. Одоо зрам нь бүр 2040 он хүртэлх бодлого ярьж байна. Энэ нь мөн чанартаа бодлого биш үлгэр юм.
2015-05-13