Өнөөдөр болох зарим үйл явдал
2015-05-14

09.00 цаг: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Нийгэм, Эдийн засгийн Комисстой хамтран зохион байгуулж буй "Хүртээмжтэй бөгөөд Гамшгийг даван туулах чадавхи бүхий Хөгжлийг дэмжих Мэдээлэл, харилцаа холбооны технологи” сэдэвт хэлэлцүүлэг болно.

 

 

10.00 цаг: Нийслэл жуулчиддаа зориулж орчин үеийн болон үндэсний урлагийн ямар арга хэмжээнүүдийг бэлтгэж байгаа талаар мэдээлэл өгнө.

 

 

10.30 цаг: Зэвсэгт хүчний 337, 350 дугаар ангид техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн 100 га талбайг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

 

 

11.00 цаг: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Улаанбаатар Марафонд нэгдэцгээе" цом аялуулах үйл ажиллагаа болно.

 

 

13.00 цаг: Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордны нээлт болно. 

Shuud.mn
Сонин хачин