“ИСИС”-ийн толгойлогч амиа алджээ
2015-05-14

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади өнгөрсөн хоёрдугаар сард холбоотон орнуудын явуулсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн билээ. Тэгвэл тус бүлэглэлийн хоёр дахь тэргүүн гэгддэг Афари аль Абдул Рахман аль Кадули өнгөрсөн наймдугаар сард явуулсан гэнэтийн ажиллагааны үеэр амиа алдсан гэдгийг Иракийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Бриг Ген Ташим Ибрагим мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Түүнийг АНУ-ын цэргүүд устгасан гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэсэн байна. Толгойлогчийг Мосул хотноо байрлах гэртээ байхад нь Иракийн сөнөөгч онгоцууд гэнэтийн дайралт явуулж, устгасан гэв.

 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн удирдагчдын толгойг 1.5-7 сая ам.доллароор үнэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин