Цалингаа аваагүй албан хаагч байхгүй
2015-05-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2017-2018 оны  төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулж байна.

 

 

УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан:

-УИХ-аас баталсан эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ хэрэгжсэнгүй. Эдийн засгийн бодит өсөлтийн хувьд эрсдлээ хэрхэн тооцсон бэ. 2017 онд Чингис бондын зээлийн  эхний 580 сая ам.долларын эргэн төлөлт эхэлнэ.  Төсөөлөл дээрээ үүнийг хэрхэн тусгасан бэ? Ам.долларын ханш, ДНБ, инфляцийн гол тоонууд дээр Монгол банкны төсөөллийг авсан уу? Үндсэн чиглэл, төсвийн хүрээний төсөөлөл дээр бодлогын нэгдсэн аргачилалтай болгоё гэж байсан, хэрэгжсэн үү? Концессоор хийгдсэн ажил дээр өр төлбөрийн тооцоо яаж хийгдэхээр байна вэ? 1 их наяд төгрөгийн төлбөр яригдаж байгаа. Төрөөс авлагатай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дампуурлын ирмэгт байна. Өнөөдөр төлбөр нь гүйцэтгэгдээгүй хэдэн тэрбум төгрөг байна вэ?

 

-Бид дотоодын төсөөллийн хувьд ОУВС зэрэг байгууллагын тооцоо судалгаанд үндэслэн хийсэн. 2016 онд ОУВС манай эдийн засгийг 4.4 хувийн өсөлттэй байна гэсэн. Манайх 5 хувийн өсөлттэй байна гэж төсөөлсөн. Аргачлал нь ондоо байдаг. 2018 онд гадаад зээлийн төлбөр төлөгдөж эхэлнэ. Өр төлбөрийг барагдуулах чиглэлээр тодорхой хэмжээний эх үүсвэр бүрдүүлэх зорилго үүсгэсэн. Ингэхийн тулд валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнээ гаргах шаардлагатай. Дэлхийн зах зээлийн үнэтэй холбоотой экспортын бараанд үнийн дүнгийн бууралт харагдаж байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд тодорхой ажил хийгдэж байгаа. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хуулийн төсөл өргөн барьж байгаа. Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Том хэмжээний өр төлбөрөө төлөхийн тулд бид маш их хэмжээний экспорт гаргаж, хуримтлал бий болгоно гэдэг хүнд. Тиймээс ч дахиж гадаад зах зээлд хандах шаардлагатай. Тодорхой арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлага бий болно.

 

Улс орны эдийн засаг маш ни хэмжээний дотоод бондын зээлтэй. Бид гадаадын бондын гэхээсээ дотоод бондын зээлийн хүүгийн дарамтад орсон байгаа. Цаашдаа хөрөнгийн салбараас мөнгө босгож, төсөв бүрдүүлнэ. Ирэх жилүүдэд  энэ хэвээр төсвөө баталвал хямрал руу шууд шилжинэ. Үндсэн төсвийг цаашид алдагдалтай баталж болохгүй.

 

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ. Өнөөдөр төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй байна. Төсвийн тодотголоо хэзээ оруулж ирэх вэ?  Үүний дараагаар төсвийн төсөөллөө хийх юм биш үү? Эрүүл мэндийн салбараас эмтэй холбоотой 25 хувийг хассан. Хавдар дээр хүн эмчлүүлэх гээд очиход өөдөөс нь эм тариа нэхэж байна. Харсаар байж байгаа хүнээ алдах гээд байна. Дотоод асуудлаа байнгын хороогоо хаалттай хуралдуулж байх ярих хэрэгтэй байна. Цаашдаа бид амжихгүй байх. Өрийн удирдлагын стратегиа яаж тооцон явуулж байна вэ? Эдийн засгаа яаж сэргээх вэ? Мөнгө Засгийн газарт байна уу?

 

-Цалин нь тавигдаагүй ямар ч төрийн албан хаагч байхгүй. Бүх газарт цалин тавигдсан. Тавдугаар сарын цалин, урсгал зардлуудыг 100 хувь өчигдөр төрийн сангаас гүйлгээнд гаргасан. Төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулсан. Төсвийн алдагдлын зээлийн  хүүгийн зардал 12.7 хувьд хүрээд байна. Эмийн зардлыг хасаагүй. Яагаад хүрэлцээгүй болсныг ЭМ-ийн сайдтай ярьсан. Өмнөх оныхоос нь шалтгаалаад хүндрэл гарсан юм билээ. Өрийн удирдлагын стратегийн хувьд дунд хугацааны хөтөлбөр авч хэрэгжүүлэхгүй бол би хуримтлал бүрдүүлэх бололцоо байхгүй болсон. Бүх өрийг цаг цагт нь тусгаад явж байгаа. Өрийн удирдлагын хуулийг батлахдаа улсын үйлдвэрийн газрыг хассан. 1.2 их наядын концессийн гэрээ байгуулагдсан. Төсвийн алдагдал санхүүжүүлэх хэлбээр бонд гаргах бололцоотой. Харин Хөтөлбөр төсөл боловсруулах хэлбэрээр зээл гаргах бололцоогүй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ахмадуудад насны хишиг олгоно гэчихээд тэднийг капитал банкруу сард 2 удаа уралдуулан хуурч байна. Наадмаар өгдөг мөнгөө одоо болтол авч чадаагүй олон хүн байна. Ингэж хуурч хөгшдийг чирэгдүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ? Өөрдөө тэрбум тэрбумаар нь идчихээд 60, 70 мянган төгрөг дээр луу унжиж байгааг сайд дарга нар мэдэж байна уу?
2018-11-02
muu hudalch novsh:
Turiin uilchilgee tsalingaa avaagyi. Yasan hudalch novsh be
2015-05-14
Зочин:
Баасанхүү гишүүнд Та ЭНэ сайдыг огцруулах саналд гарын үсэг зуруулаач. Цалин өгөөгүй байхад, сураг нь ч гараагүй байхад их хурал дээр худлаа яриад сууж байдаг. Жинхэнэ шоучин байна шүү дээ.
2015-05-14
zochin:
Yah gj ingj hudlaa yarij bdg yum be tsalingaa abaagui hun zondoo l bna
2015-05-14
Зочин:
Хөөе. Худлаа ярихаа боль. ШӨХТГ ЦАЛИНГАА АВААГҮЙ Байна
2015-05-14
зочин:
өнөөдрийн байдлаар төрийн алба хаагчид цалингаа аваагүйл байна шүү худлаа ярихаа боль
2015-05-14
Зочин:
Хэн ч цалин аваагүй байна. Хөөе. Яагаад худлаа яриад байна аа.
2015-05-14
Зочин:
битгий худлаа яриад бай
2015-05-14