Бекхэмийн гэр бүл шоутай болно
2015-05-14

Америкийн “HBO” телевизээр цацагддаг “Кардашианыхантай хамт” реалити шоуны өрсөлдөгч тун удахгүй Британийн телевизүүдээр цацагдахаар болжээ. Учир Британичуудын хамгийн их сонирхож, хэвлэлийнхэн өдөр бүр ангуучилдаг, хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн гэр бүл реалити шоутай болох гэж байна.

 

“Америкийн шүтээн” шоуны хөтлөгч Риан Секретийн санаачилсан тус шоунд Бекхэм, Викториа болон дөрвөн хүүхдийнх нь өдөр тутмын амьдрал телевизээр цацагдах аж. Уг шоу нэвтрүүлэг үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Бекхэмийнхэн яг хэн бэ?” гэх реалити шоу зургаан ангитай бөгөөд зураг авалт хэдийнэ эхэлжээ. Реалити шоуны эхний анги ирэх долоодугаар сараас цацагдах аж. Шоу нэвтрүүлэг 14 хоногт нэг анги гарах гэнэ. Бекхэм “UK” телевизэд “Манай гэр бүлийн амьдралыг сонирхож, гэрт минь орж үзэхийг олон хүн мөрөөддөг. Энэ мөрөөдлийг биелүүлэхийг хүссэн юм” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин