МИАТ-ынхан баярын өдөрлөгтөө урив
2015-05-14

 

Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ сард тохиож байгаа юм байна. Энэ баярыг МИАТ-ийнхэн өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монголын агаарын тээврийн хөгжлийг МИАТ-гүйгээр төсөөлөх боломжгүй. Тус компани “Найдвартай, чанартай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбосон үндэсний тэргүүлэгч компани байна” гэсэн уриа дэвшүүлж байна.

 

Анх ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог билээ.

 

Хожим нь 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй.

 

Энэхүү ойд зориулан үйлчлүүлэгч бүхэнтэй хамт өнгөрөөхөөр 2015 оны 5-р сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна шүү.

 

Эх сурвалж: News.mn

Э.АЛИМ

Shuud.mn
Сонин хачин