Сураггүй болсон иргэнийг хайж байна
2015-05-14

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Цагаан сайр гэдэг газраас өнгөрөгч 4 дүгээр сарын 17-ны өдөр алга болсон хүнийг хайж байна.

 

Тус багийн иргэн 62 настай, эрэгтэй П өнгөрөгч 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ гараад, сураггүй алга болоод олдоогүй байжээ.

Түүний ар гэрийнхэн дахин хүсэлт тавьсны дагуу энэ сарын 12-ны өдрөөс аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1, завь, 1 автомашинтайгаар, орон нутгийн 6 иргэн, 2 автомашинтайгаар, нийт 11 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин