”Хүний эрхийн өдөрлөг-орон нутагт” үргэлжилж байна
2015-05-14

Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний Комисс нь хөдөөгийн иргэдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, хүний эрхийн нээлттэй өдөр цогц арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион явуулж ирсэн билээ.

 

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг энэ сарын 4-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, "Хүний эрхийн өдөрлөг-орон нутагт” арга хэмжээг зохион байгуулжээ.


 

Тус өдөрлөгийг  энэ  сарын 17-30-ны өдрүүдэд Хөвсгөл, Архангай аймагт зохион байгуулна. 

 

Харин ирэх зургаадугаар сарын 02-10-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт, ирэх есдүгээр сард Говь-Алтай аймагт хүний эрхийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

 

Хүний эрхийн өдөрлөгийн хүрээндтухайн аймгийн удирдлагууд болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй уулзаж, хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар мэдээлэл солилцох, иргэд болон төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах, иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, эрхээ хамгаалахад туслах үйлчилгээг үзүүлэх юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин