Ашигтай төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв
2015-05-14


МХБ, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг Хөрөнгийн зах зээлд гаргах олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.


Өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зохион байгуулж, үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниудыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудтай холбож, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эхлүүлээд  байгаа юм.


5-р сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн бирж өөрийн гишүүн Тэнгэр капитал, Дэү Секьюритис Монгол, Эс Жи Капитал, Капитал маркет корпораци, Гацуурт трейд, Азиа Пасифик секьюритис зэрэг андеррайтерийн компаниудтай хамтран үнэт цаас гаргах бэлтгэл ажлын талаар уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.


Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн бирж өөрийн бодлого чиглэлийг танилцуулж, үнэт цаас гаргагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол андеррайтерийн компаниудын зүгээс хөрөнгө оруулагчид ашигтай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах сонирхол их байгааг тэмдэглэж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, харилцан мэдээлэл солилцож шуурхай ажиллах тал дээр санал нэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин