“Америкийн шүтээн”-ий ялагч тодорчээ
2015-05-14

Шилдэг дуучдыг гаргах зорилготой “Америкийн шүтээн” шоуны 14 дэх улирлын ялагч хэдхэн цагийн өмнө тодорсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Гурван сарын турш үргэлжилсэн тус шоуны ялагчаар 29 настай Ник Фрадиани тодорчээ. Ник төсгөлийн шатанд “The Beatles” хамтлагийн “If I Fell” дууг дуулсан байна.

 

Ялагчаар тодорсон Ник “ABS” телевизэд “Итгэж чадахгүй байна. Энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Гайхалтай. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж, дуучин болох болно. Намайг дэмжсэн бүх хүнд талархаж байна. Үргэлж урам хайрладаг байсан шүүгч Женнифер Лопезт баярлалаа” гэж ярьжээ.

 

Тэрбээр 2008 онд “Америкийн шүтээн” шоунд оролцож байсан ч харамсалтай нь “шилдэг 24 оролцогч”-ийн тоонд багтаж чадалгүй тэмцээнээс хасагдаж байжээ. Ник Фрадиани тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд оройн цагаар бааранд дуулдаг гэнэ.

 

Энэ шоугаар “Америкийн шүтээн” хөшгөө хааж байгаа юм. Зохион байгуулагчид шалтгаанаа шоуны нэр хүнд унаж, оролцогчдын тоо эрс багассантай холбон тайлбарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин