Богд ууланд аялбал торгууль төлнө
2015-05-14

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ныг хүртэл Богд уулын дархан цаазат газарт аялах, амрах зугаалахыг хориглосон шийдвэр гарсан билээ.

 

 Тэгвэл Богд ууланд өөрсдийн дураар аялаж байгаа иргэдэд торгууль ноогдуулж байгаа талаар Богд хан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг мэдээллээ.

 

  Тэрбээр "Богд ууланд аялж байгаа иргэдэд 50-250 мянган төгрөгийн торгууль тавьж байгаа. Ойн тухай хуулиндаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нугалсантай хэмжих мөнгөөр торгодог. Хэсэг бүлгээрээ аялж амарч байгаа таван хэсэг иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан" хэмээн ярьжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
darga:
Tend amidarch bga lydyyd ingej bga bxgyi yu.geriix n xajuugaar xymyys xulxuud bna ged ingej bga yum blgyide.udaxgyi gadaa garaxdaa torguuli tuldug bolox bailgyi
2015-05-15
зочин:
мөнгөтөй хүмүүст уулаа,улынхаа амыг зардаг танай богд уулын захиргааг яах юм бэ
2015-05-15
Зочин:
Маш хэрэгтэй шийдвэр цаашид богд уул зайсанд барилга барихийг хориглох хэрэгтэй
2015-05-15
111111:
Нээрээ амьдарч байгааг нь яах вэ?
2015-05-14
Зочин:
Тэгвэл Богд ууланд амьдарч байгаа улсуудыг яах уу?
2015-05-14