Тахар хэрэгтэй, хэрэггүй
2015-05-15

Долоохон хоногийн өмнө Женев хотноо Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар хэлэлцэхэд сайн жишээ болж яригджээ. Түүний дундаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг баталсан нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээнд гаргасан томоохон амжилт хэмээн НҮБ-ын гишүүн орнуудад үнэлүүлсэн гэнэ.

 

Гэтэл долоо хоногийн дараа Тахарын алба татан буугдаж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжих боломжгүй болох тухай яригдаж байна. Учир нь Хууль зүйн яамнаас УИХ-д өргөн барьсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хууль, өөрчлөлтийн хуулийн төслүүдэд Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Тахарын албыг татан буулгахаар тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулгаар хэлэлцэхийг дэмжчихсэн.

 

Хоёр жилийн өмнө Тахарын албаны хууль батлагдаж, өнөөдрөөс 468 хоногийн өмнөөс гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах болон хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг тусгай албатай болоход хэн хүнгүй л урагш алхлаа гэцгээж байсан.

 

Харин одоо Тахарын алба татан буугдвал хойшоо алхах нь ойлгомжтой. Олны итгэлийг хамгийн их хүлээсэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжих боломжгүй болвол эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны бүхий л шатанд гэрч, хохирогчийг, ялангуяа хүүхэд, ахмад настан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн зэрэг эмзэг хохирогчийг хамгаалах чиг үүрэг эзэнгүйднэ.

 

Энэ асуудал олныг, ялангуяа хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагуудын санааг зовоож буй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэдэг байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хийж чадах уу гэдэгт тэдний санаа зовниж байна. Тиймдээ ч хүний эрхийн төлөө ажилладаг 57 төрийн бус байгууллага нэгдэн, Тахарын албыг татан буулгаж, гэрч, хохирогчийг хамгаалалтгүй болгохыг эсэргүүцэн Ерөнхийлөгчид хүртэл шаардлага хүргүүлээд буй. Тэд Монгол Улсын төр хүний эрхийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаасаа ухарч байна гэж үзэж байгаа юм.

 

2013 онд Тахарын албаны тухай хуулийг баталснаар анх удаа гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан, цоо шинэ тогтолцоо бий болсныг салбарынхан онцолдог. Авлига, хүн худаалах, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалахгүйгээр онц, аюултай гэмт хэрэгтнийг гэм бурууг илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэх боломж хязгаарлагддаг. Өмнө нь энэхүү үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага чиг үүргийнхээ хажуугаар биелүүлдэг байхад бэрхшээлтэй байсныг ч хэлдэг.

 

Харин Тахарын алба байгуулагдснаас хойших 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэрч, хохирогчийг айлгах сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, амь биед нь халдах зэргээр дарамт, шахалт үзүүлэх явдал харьцангуй багассан. Хохирогч, гэрч нарт төрийн хамгаалалтыг бодитоор хүргэж эхэлсэн нь хохирогчдод үйлчилгээ, туслалцаа үзүүлдэг байгууллагуудад шууд мэдрэгдэж, харагдаж эхэлсэн гэдгийг тус албатай хамтран ажилладаг ТББ-ын төлөөллүүд илэрхийлж байсан.

 

Одоогоор тус алба 30 гаруй гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалан, аюулгүй байдлыг хангаж байгаа аж. Өмнө нь бодит хамгаалалтгүй байхад гэрч, хохирогч мэдүүлгээсээ буцах, худлаа мэдүүлэг өгсөн гэдгээр өөрөө хэрэгтэн болох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох гашуун тохиолдол гарч байсныг хуульч, өмгөөлөгчид ярьж байна.

 

Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн улмаас инээх эрхгүй амьдарч буй бүсгүйг, хойд эцгийн дарамтаас болж гэрээсээ явсан хүүг, онц ноцтой гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах зайлшгүй шаардлага байгаа юм.

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүхэд дуудаад ирэхгүй этгээдийг цаг алдалгүй авчрах, шүүн таслах ажиллагааны хэвийн байдлыг хангах хэрэгцээ байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульдаа заасныхаа дагуу төр хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлэх хариуцлага байх ёстой юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ер нь бол хуучин 2-3 цагдаагийн хийж байсан ажлыг аваачаад ийм аймаар данхар толгойто бүтэц болгоод баахан машин унаа дарга цэрэг болгоод хаячихсан, нөгөө төсвөө хэмнэе энэ тэр гэдэг чинь яасан билээ, бүүр байхгүй, тэмүүжин ч тэмүүжин , энэ 76 ч 76 юу ч гэхэв дээ, сэтгэлгүй, тэнэг л хүмүүс дээ
2015-05-27
Иргэн:
Тахарын алба гэсэн бие даасан статустай бас нэг баахан жижигхэн хурган дарга нартай агентлаг л байдаг шт. Дарга нар нь бүгд машин хөлөглөнө. Ийм байж таарах уу. Өнөөдрийн байдлаар гарт баригдаж, нүдэнд үзэгдсэн ямар бодитой, үр дүнтэй, ашигтай ямар ажил хийсэн юм бол энэ байгууллага. Тахарын алба байгуулагдахаас өмнөх үе, байгуулагдсны дараах одоо үе ямар ахиц дэвшил, юунд хүрсэн юм бэ. Ямар ч өөрчлөлт гараагүй шүү дээ. Гэрч, хохирогчийг хамгаална л гэнэ. Хамгаалах зориулалтын байр, өрөө тасалгаа, унаа хөсөг гэх мэт материаллаг бааз юу ч байхгүй шт. Амь нас, эрүүл мэндэд нь аюул тулгарсан гэрч, хохирогчийг тахарууд нь гэртээ авч хонох уу, эсхүл гэрт нь хонох уу? өнөөдөр нэг шүүгчийн амь нас эрүүл мэндийг хамгаалсан, нэг шүүхийн аюулгүй байдлыг хамгаалсан гэх бодит тохиолдол манайд гарсан уу, гараагүй шт. Манайх ч амгалан тайван, дайн байлдаангүй газар нутагт ядарч яваа эдийн засагт дарамт учруулсан, ашиг тус багатай бүхэл бүтэн Засгийн газрын агентлаг болж төсөвт дарамт учруулсан энэ
2015-05-19
зочин:
Хуурамч гэрч, тухайлбал vйл явдал болох vед байгаагvй,vзэж хараагvй байж нэг талын гуйлт хvсэлт,эсвэл менге амалснаар хуурамч мэдvvлэг егсен ГЭРЧ-ийг хамгаалдаг алба болчих вий дээ!!!?
2015-05-18
зочин:
даварцан байгууллага
2015-05-17
зочин:
хэрэггүй юманд мөнгө үрж яадгийн тараа
2015-05-17
Зочин:
buulga buulga mongonii garz yamar ch xereggui tejeever buxnuud
2015-05-16
татан буулга:
тахарын алба нэртэй ямар ч хэрэггүй төсвийн мөнгө үрдэг байгууллагыг татан буулгах нь маш зөв шүү,
2015-05-15
shub:
enen deer yordoo margah yum bhgui ene alba ugaasaa niigmee dagaad bh yostoi yagaad gevel ter gerch hohirogchiig hen hamgaalahiin medeej sh dee tsagdaa huuliin baiguullaga hamgalhgui n todorhoi tiim bolhoor tednii cholootei ugee heleh tsaashlaad ayulgui bailgah arga hemjeeg ene baiguullaga hariutsdag sh dee etsest n ene albiig tatan buulgahiig hereggui gej bodoj bna
2015-05-15
М.ИРГЭН:
ТАХАРЫН АЛБА ХЭРЭГТЭЙ ГЭВЭЛ ХЭРЭГТЭЙ ХЭТЭРХИЙ ДАНХААЛГАХГУЙ ЦОМХОН ЗӨВ УЯЛДААТАЙ ГЭЭД Л ИЙМХЭН ЮМЫГ ЗӨВ АРД ТҮМЭНДЭЭ ХЭРЭГТЭЙГЭЭР ШИЙДЧИХЭЖ ЧАДАХГУЙ УЛСТӨРЖӨӨД Л ЯАМ АГЕНТЛАГ ГЭЭД ЯАХ ВЭ ДЭЭ ДОРЛИГЖАВ МӨНЧ ИХ ГАЙХМААР ХҮН ЮМ ДАА ИЙМ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГУЙ БОЛ ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ХИЧНЭЭН ЖИЛ БУГ БОЛОХ ЮМ БЭ???
2015-05-15
М.ИРГЭН:
ТАХАРЫН АЛБА ХЭРЭГТЭЙ ГЭВЭЛ ХЭРЭГТЭЙ ХЭТЭРХИЙ ДАНХААЛГАХГУЙ ЦОМХОН ЗӨВ УЯЛДААТАЙ ГЭЭД Л ИЙМХЭН ЮМЫГ ЗӨВ АРД ТҮМЭНДЭЭ ХЭРЭГТЭЙГЭЭР ШИЙДЧИХЭЖ ЧАДАХГУЙ УЛСТӨРЖӨӨД Л ЯАМ АГЕНТЛАГ ГЭЭД ЯАХ ВЭ ДЭЭ ДОРЛИГЖАВ МӨНЧ ИХ ГАЙХМААР ХҮН ЮМ ДАА ИЙМ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГУЙ БОЛ ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ХИЧНЭЭН ЖИЛ БУГ БОЛОХ ЮМ БЭ???
2015-05-15
М.ИРГЭН:
ТАХАРЫН АЛБА ХЭРЭГТЭЙ ГЭВЭЛ ХЭРЭГТЭЙ ХЭТЭРХИЙ ДАНХААЛГАХГУЙ ЦОМХОН ЗӨВ УЯЛДААТАЙ ГЭЭД Л ИЙМХЭН ЮМЫГ ЗӨВ АРД ТҮМЭНДЭЭ ХЭРЭГТЭЙГЭЭР ШИЙДЧИХЭЖ ЧАДАХГУЙ УЛСТӨРЖӨӨД Л ЯАМ АГЕНТЛАГ ГЭЭД ЯАХ ВЭ ДЭЭ ДОРЛИГЖАВ МӨНЧ ИХ ГАЙХМААР ХҮН ЮМ ДАА ИЙМ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГУЙ БОЛ ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ХИЧНЭЭН ЖИЛ БУГ БОЛОХ ЮМ БЭ???
2015-05-15
Зочин:
Тахар хэрэггүй.
2015-05-15
kube:
chig uureg ni khadgalagdaj baigaa bolokhoor sanaa zovoltgui
2015-05-15
зочин:
хохирогчийн мэдүүлгийг, гэм үйл явдал болсон эсэхийг гэрчлэх гэрч нарын аюулгүй байдлыг сайн хангахгүй бол хэрэг хэрэг биш болж, гэмт хэрэгт холбогдогчийн үгээр л үйл явдлыг тогтоодог болох уу?
2015-05-15
зочин:
хүнийг хохироогоогүй бол хохирогч гарах уу. ХОхирогч байхгүй бол эрүүгийн хэрэг гэж юм байх уу? ХОхирогчийн эрхийг л хамгаалахгүй бол тэр хүнийг урүүгийн гэмт хэрэгтэй болгоод байх шаардлгага байна уу. ЭРүүгийн хуулийг хэрэглэдэг цагдаа, прокурор хохирогч л байдаггүй юм бол ийм том аппаратаар ажиллах хэрэгтэй юу? ХОхиросн хүний эрхийг хамгаалах, хохирч болзошгүй абдйлуудыг хаахын тулд л байдаг юм биш үү? Тэгээд ХОХИРСОН ХОХИРОГЧ НАРыг л хамгаалах алба ажиллаж, дахин хохирогч болгохгүй байх талаас нь ажиллаж багйаа хамгаалж байгаа тэр дэвшилтэт алба болох тахарыг буулгаад ухрах уу?
2015-05-15
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-15
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай.ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-15
mongolO:
taxar bol xamgiin xeregtei gazar. shvvxeer xereg shiidegdeegvi bgaa nuxtsuld shvvxiin shiidweriinxan gerchiig xamgaalax xuuliin nuxtsul baixgvi vyed taxar l xamgaalna.
2015-05-15
zochin:
Tahar ymar ch hereggui baiguullaga, Temuujin l naiz nartaa alban tushaal beldej ogch baisan baih
2015-05-15
Taxar:
Yamar ch xereggui baiguulga
2015-05-15
тэмүүжин:
тэмүүжингийн мөнгө идэх гэсэнл золиосны байгууллага шдэээ
2015-05-15
тахар:
тахарын хэрэг гэж юу байхав дээ угаасаа аль эрт татан буулгах ёстой байсн юм шал дэмий мөнгө үрсэн газар
2015-05-15
zochin:
Baasankhuu zuv bna Dorligjaw said sain ajillaj bna daa
2015-05-15
Зочин:
Шүүхүүд хохирогчийг хамгаалах шийдвэр гаргаад явуулахаар шийдвэр гүйцэтгэгч хоорондоо эвлэр гэж байгаад хүчээр эвлэрүүлээд гүйцэтгэх хуудсыг нь хаадаг, хохирогч нь дахиад л шүүхэд гомдол гаргах болдог гээд эцэс төгсгөлгүй чирэгдэл үүсгэдэг шүү дээ. Ер нь гэмт хэргийн хохирогч цагдаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагын хооронд гүйсээр байгаад дуусах юм байна л даа. Хууль санаачлагчид нь гэрч, хохирогч яаж хамгаалалтад орохыг нарийвчилж тайлбарлаж өгөөч.
2015-05-15
Zochin:
takhariin erunkhii gazar bish takhariin gazar bolgood shuukhiin shiidveriin khariyand avchirch baigaa ni zuv yum bishuu temuujin duugui l bulignuulsan ajliinkhaa zardald baga money garaasai geed suuval barav bish uu
2015-05-15
УИХ-ын зарим тэнэгүүдэд:
Тахар агентлагийн хэмжэээнд хэрэггүйэээ, Цагдаа ШГГ 2-т чиг үүргийг нь хувааж өгөөд л болоо, нэг гадны улсыг дуурайж юм хийхээ болилдоо, улс орны онцлог гэж байнашдээ 600 хүн 30 хүн хамгаална гэдэг утгагүй биздээ, Баасанхүү гишүүн зөв ярьсан хуучин хамгаалж л бйасан хамгаалах ч болно Тахартай тахаргүй
2015-05-15