Х.Монголжин хөрөнгийн зах зээлийн хамгийн залуу тоглогч болов
2015-05-15

Монгол улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охины аав Э.Хатанболд Монголын хөрөнгийн биржээр зочилж, Засгийн газрын үнэт цаас худалдан авах эрхийн бичгээ гардан авч Ард Секьюритиз ҮЦК дээр үнэт цаасны данс нээлгэжээ. Ингэснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин хөрөнгийн зах зээлийн хамгийн залуу тоглогч боллоо. 


Дашрамд дурдахад Монголын хөрөнгийн биржээс 2 дугаар сард зохион байгуулсан Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг арга хэмжээний үеэр Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Монгол улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд сая төгрөгийн ЗГҮЦ эзэмшүүлэхээр болсон юм. Мөн Олимпийн аварга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган үнэт цаасны данс нээлгэн хөрөнгийн зах зээлийн тоглогч болохоо илэрхийлсэн билээ.

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
qqӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-15
1958.mn:
qqӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-05-15