Г.Нандинзаяа олимпийн эрхээ гардлаа
2015-05-15

Олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа  АНУ-ын Жоржия мужийн Форт Беннинг хотноо болж буй "Дэлхийн цом"-ын тэмцээний IV байрт шалгарлаа.

 

Ингэснээр тэрбээр эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд олимпийн наадамд өрсөлдөх эрхээ гардаж байгаа юм.

 

Дэлхийн цомын тэмцээнд эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд Ч.Нарантуяа 416.8, Г.Нандинзаяа 416.7, О.Янжинлхам 413.1 буудаж 106 тамирчнаас шилдэг наймд шалгаран финалдаж Ч.Нарантуяа 8-р байр эзэлж, Г.Нандинзаяа IV байрт шалгарав.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин