Загвар өмсөгчид зааланд өрсөлдөнө
2015-05-15

Ирэх ням гариг буюу энэ сарын 17-нд Монголын загварын агентлагуудын хооронд сагсны тэмцээн зохион байгуулагдахаар болжээ.

 
Их Засаг их сургуулийн спорт зааланд зохиогдох тус тэмцээний зорилго нь Эх нялхсийн эрүүл мэндийн төвийн түргэний тасагт шаардлагатай тоног төхөөрөмүүдийг өөрсдийн цуглуулсан бооцооны мөнгөөр авч өгөхөд оршиж байгаа аж. 
 
Сайн үйлсийн төлөө зохиогдох энэхүү нөхөрсөг тэмцээнийг “Андра модель” агентлагийн санаачлагаар Монголын бүх загвар өмсөгчидийн агентлагуудтай хамтран зохион байгуулахаар болсон байна.

 

Энэ талаар топ модель Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудаснаа "Агентлагуудын дундах сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн удахгүй болно. Тэмцээнд тухайн агентлагийн моделиудаас  өөр хүн оролцуулахгүй" хэмээн тэмцээний зарыг нийтлэжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин