Шинэ цагийн хүүхдүүд өөртөө их итгэлтэй, ойлголцоход амархан
2015-05-15

“ШИНЭ ЦАГИЙН ХҮҮХДҮҮД” сэдэвт лекц тавих гэж буй “ТОЯА” хүүхэд хөгжлийн Академийн тэргүүн Т.Туяагаас доорхи тодруулгыг авлаа.

 

 

-Таныг 6 сарын 5-нд Монголын Хүүхдийн ордонд “ШИНЭ ЦАГИЙН ХҮҮХДҮҮД лекц тавих гэж байгаа хэмээн сонслоо. Танд амжилт хүсье. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би “ТОЯА” хүүхэд хөгжлийн Академийн тэргүүнээр ажилладаг. Манай Академи Соробан сампин, Баруун тархины хөгжлийн сургалт, Бяцхан инженер, I MATH  сургалтууд явуулдаг. Мөн академийн сургалтын түшиц бааз болсон Оюуны тулга дунд сургууль, Унагалдай, Унагалдайн найзууд цэцэрлэг амжилттай ажиллаж байна.

 

-Таны лекц ямар хүмүүст зориулагдсан бэ?

-Би 1983 онд анх их сургууль төгсөөд багш болж байлаа. Тэр үеийн багшлаж байсан арга зүйгээр өнөөдөр заах боломжгүй болсон байна. Би лекцээ “ШИНЭ ЦАГИЙН ХҮҮХДҮҮД” гэж нэрлэсэн нь өнөөдрийн хүүхдүүд үнэхээр их хурдтай цаг үеэ дагаад маш их чадварлаг болсон үед эцэг эх багш бид арай л удаан өөрчлөгдөж хүүхдээ ойлгож таньж мэдрэхгүй байгаа юм болов уу гэж бодоод өөрийн хэмжээнд хүмүүст хүргэхийг зорьсон юм. Мөн сургалтын шинэ аргуудаас эцэг эх багш нарт хүргэхийг хүссэн.

 

-Соробан сампингаар хичээллэхийн давуу талыг та бидэнд танилцуулахгүй юу?

-Тооны машин, гар утсаараа нэмэж, хасаж, үржиж, хувааж болоод байхад яагаад заавал сампин сурах ёстой вэ гэдэг асуултууд их олон ирдэг л дээ. Манай Академи дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн UCMAS чээж тоолол сампингийн холбоонд элсэж Франчайзингаар 6 хуруу, 10 хурууны сампин зааж байна. Америкийн сансар судлалын НАСА төвөөс 1 сая долларын санхүүжилтээр сампингаар хичээллэсэн сурагчдыг 7-8 жилийн хугацаанд Стэнфорд, Харвард, Калифорн, Судан, Манчестрийн их сургуулийн эрдэмтэд судлаад энэ бол математик биш, энэ бол сампин төдий зүйл биш хүүхдийн тархины хөгжлийг өндөр төвшинд гаргах  сургалт байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

 

-Таны лекцийн онцлог юу вэ?

-Манай лекцэнд хүрэлцэн ирснээр Соробан сампин, Ведийн математик, Хурууны математикаар хичээллэсэн сурагчдын үзүүлэх тоглолт, Баруун зүүн тархины үүргийг 1981 онд Америкийн эрдэмтэн доктор Сперри судлаад Нобелийн шагнал хүртсэн бөгөөд баруун зүүн тархиныхаа үүргийг мэдсэнээр хэр амжилттай суралцах боломжуудын талаар мэдэх болно. “Оюуны тулга” сургуулийн сурагчдын концертийг үзэх болно.

 

-Та “ШИНЭ ЦАГИЙН ХҮҮХДҮҮД”-ийг цөөхөн үгээр дүгнэвэл.

-Өнөөдрийн хүүхдүүд их чөлөөтэй, өөртөө их итгэлтэй ойлголцоход их амархан байдаг. Хэрвээ таны хүүхдүүд тантай ийм байж чаддаг бол та их сайн аав ээж байна. Бид хүүхдээ боль битгий зүгээр бай гэж хэлэхээсээ илүү яагаад боль гэж байгаа яагаад битгий гэдгээ тайлбарлах юм бол тэд илүү хурдан ойлгох болно. Өмнө нь бид хүүхдийг боль битгий гэхэд зүгээр больчихдог байсан бол одооны хүүхдүүд боль гэж яагаад хэлээд байгааг чинь ойлгохгүй байна гээд л асууна шүү дээ. Бид тэдэнд тайлбарлахад л болно. Та нар өөрсдийн хүүхэд үеэ санаарай. Бид их дуулгавартай хүмүүжилтэй байсан гээд л ярих дуртай юм биш биз. Өнөөдөр хүүхдүүд маань дуулгавартай байснаас яагаад ямар учраас хэмээн асууж юмны учрыг ойлгож өөрийгөө илэрхийлж  байх юм бол илүү их хөгжил хөдөлгөөнд байж амжилттай байж чадна гэдгийг бид мэддэг хирнээ цаг гаргаад тэдэндээ тайлбарладаггүйд л бидний алдаа байх шиг байна.

 

-Танд баярлалаа. Амжилт хүсье. Таны лекцэнд суувал тасалбарыг хаанаас авч болох вэ?

-Бид билетийн захиалгыг 99283239, 99110605 утсаар авч хүргэж өгч байгаа.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
suragch:
Angiinhan
2015-05-16
Сайн уу Багш аа:
Багш аа сайхан лекц унших гэж байгаад тань баярлалаа .Манай төгсөлтийн хүүхдүүд хамтдаа очих гэж байгаа Танд амжилт хүсье
2015-05-16
OT SURAGCH:
Bagsh bulet ee Emee ovoo eej aavdaa ogoodo oorsdoo unegui orooroi gesen shuu dee Manai angiinhan bugd kontsertond orj bgaa bolohoor lets so soon eej aavdaa kontsertond uzuuleerei Goyo shuu dee Hurdan 5 bolooroi Ganherlen bagsh daa bayarlaj bgaa hairtai shuu
2015-05-16
OT Suragch:
tanaih huuhduudee unegui uz gecheed yagaad 2 bilet av geed bga yum
2015-05-15