Өрсөлдөөнийг төгөлдөржүүлэх төслийг баталгаажуулав
2015-05-15

ЖАЙКА-ийн санхүүжилтаар  ШӨХТГ “Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг сайжруулах төсөл”-ийн үндсэн төлөвлөлтийг хийж, өнөөдөр баталгаажууллаа. ШӨХТГ-ыг Т.Аюурсайхан, Японы ЖАЙКА-гийн Төлөвлөлт Судалгааны Багийн ахлагч Haruyuki Shimada нар гарын үсэг зурж, төслийг баталгаажуулсан байна.

 


Уг төслийн хүрээнд Өрсөлдөөний тухай хууль, дүрэм журмууд, үндэсний хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх, ШӨХТГ-ын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг бэхжүүлэх, аж ахуй эрхлэгч, төрийн болон нутгийн өөрөө удирдлага, нутгийн захиргааны байгууллагуудад хууль тогтоомж сурталчлан таниулах, шүүгч нарыг өрсөлдөөний эрх зүйгээр мэргэшүүлэх, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйн орчинг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Төсөл энэ оны долоодугаар сараас 2018 оны долоодугаар сарыг хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

 

Shuud.mn
Сонин хачин