”Хөсөгтөн” маргааш эх орондоо ирнэ
2015-05-15

Ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлаг "Asia's Got Talent" уралдаанд оролцож, Азийн шилдэг авьяастнуудтай өрсөлдөн, монгол урлаг, өв соёлоо бишрүүлж, авьяасаа гайхуулан дэд байр эзэлсэн билээ.

 

Тэд маргааш эх орондоо ирнэ. 11:00-12:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буух юм.

Азийн авьяастнууд шоунд “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар нар оролцсон.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нараараа бахархадаг шүү Баяр хүргэе Улам их амжилт хүсье
2015-05-16