Т.Санчир гарааны бүрэлдэхүүнд тоглоно
2015-05-16

Т.Санчир өнөөдөр гарааны тавд гарч тоглоно. Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д манай сагсчин тоглоод багагүй хугацаа өнгөрч байна.

 

Түүний баг "Барангая Жинебра" эхний хоёр тоглолтодоо хожигдоод байсан ч гурав дахь тоглолтоо энэ сарын 13-нд  хийж "Киа" багийг 105-98 харьцаагаар хожиж улиралын эхний ялалтаа байгуулаад буй. Тус тоглолтод Т.Санчир гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон. Тэрбээр 18 минут тоглохдоо 8 оноог багтаа авчирсан юм.

 

Өнөөдрийн тоглолт 18:00 цагт болох бөгөөд Жинебра /Ginebra/,  Блэкватертай /Blackwater/ өрсөлдөх нь ээ.
 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин