Н.Модиг угтан авлаа
2015-05-17

Н.Модиг угтан авлаа

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийх албан ёсны айлчлал эхэлж байна. 

Өнөөдөр өглөө түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Чингисийн талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. Энэхүү айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхаж, өнөөдөр болох УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн энэ онд тохиож байна.

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин