Тавтай морил, ноён Моди
2015-05-17

 

Гэрэл зургийг MPA.mnУИХ-ын хүндэтгэлийн чуулган эхэллээ.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-нд Монгол Улсад айлчилж байгаа. Энэтхэг улсын Ерөнхий  сайд Н.Моди Ерөнхий сайдтай хэлэлцээр хийн, Монгол Улсын Ерөнхийлөгчид бархаалаад, УИХ-ын чуулганы хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм.

 

Монгол-Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тэрбээр Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг аваад Азид анхны айлчлалаа хийж байгаа билээ. Хятад улсад айлчилсаны дараагаар манай улсыг зорин ирсэн. Түүний энэ айлчлал Монгол Улсад өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

 

Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон гишүүд хэдийнэ суудлаа эзэлжээ. УИХ-ын даргын “гоёо дээрээ тавиад ирээрэй” хэмээн  захисанчлан хүндэтгэлийн чуулгандаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Р.Бурмаа нар хөх, усан ягаан өнгийн дээлээр гангарсан харагдана. Харин эрэгтэй гишүүд костюмаар жигдэрчээ.

 

Чуулганы самбарт “УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд Энэтхэг улсын Ерөнхий сайд  Нарендра Моди тавтай морил” хэмээн бичсэн байна.

 

Мөн чуулганы танхимын гол индрийн хажууд хүндэт харуул зогсчээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин