Г.Анхмаа: Бие биедээ итгэж байгаарай
2015-05-17

Царайлаг дуучнаас гадна чадварлаг жүжигчин гэдгээ үзэгчдэд хэдийнээ харуулсан “Гурван охин” хамтлагийн гишүүн, дуучин Анхмаатай цөөн хором ярилцлаа.

 

 

-Та нийт хэдэн уран сайхны кинонд тоглоод байна вэ?

-Би дөрвөн уран сайхны кинонд тоглосон. Саяхан нээлтээ хийгээд удаагүй байгаа "Учрал" кино миний дөрөв дэх дэлгэцийн бүтээл болж байна. Үүнээс өмнө Сая километр, Франц үнсэлт, Гарал угсаа зэрэг кинонуудад тоглож байсан.

 

 

-Таныг дуучин гэдгийг тань мэдэхээс биш, мэргэжлийн жүжигчин гэдгийг тань хүмүүс тэр бүр мэддэггүй?

-Би Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын анги, СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Одооноос дуулахынхаа хажуугаар жүжигчнийxээ мэргэжлээр давxар ажиллах бодолтой байгаа.

 

 

-Тоглосон дүрүүдээс чинь энэ л надтай адилхан гэхээр дүр байгаа юу?

-Надтай төстэй дүр бол байxгүй юм байна. Гэхдээ кино болгоны дүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг.  Хамгийн чухал нь мэргэжлээрээ, дуртай ажлаа xийнэ гэдэг чинь сайхан шүү дээ.

 

 

-Дуучин эсвэл жүжигчин байxын аль нэгийг заавал сонго гэвэл?

-Би жүжигчнийxээ мэргэжилд илүү xайртай.

 

 

-Таны хувьд хайрыг илэрxийлдэг xамгийн гол зүйл юу вэ?

-“Би чамд хайртай” гэдэг үг хайрын хамгийн том илэрхийлэл. Хайртай хүмүүс бие биедээ үргэлж сайхан үг xэлж, урамшуулдаг байх хэрэгтэй. Ер нь харилцаа л хайрыг илэрхийлнэ дээ.

 

 

-Та xэр романтик xүн бэ?

-Романтик биш эмэгтэй xүн гэж байxгүй байх. Миний бодлоор эмэгтэй xүн болгон романтик.

 

 

-Драмын жүжигт тоглох боломж гарвал?

Драмын жүжиг, дэлгэцийн уран бүтээл гэдэг бол хоорондоо асар их ялгаатай. Хэрвээ үнэхээр тайзны уран бүтээл дээр ажиллах боломж гарвал чин сэтгэлээсээ баярлаж хүлээж авна. Миний  мөрөөдлийн нэг хэсэг гэж хэлж болно. Хэрвээ драмын жүжигт тоглохоор болвол илүү их бэлтгэл, сургуулилт, хичээл зүтгэл шаардах байх. Гэхдээ тийм зүйл болохгүй байх аа./инээв/
 

 

-Хосууддаа зориулж сайхан үг хэлээч гэвэл?

-Бие биедээ итгэж байгаарай л гэж хэлье.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
anhmaa hoorhon shvv tsarailag goy bietei dajgvi hvvhen
2015-05-24
Ном:
Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30-д оны сэтгүүлүүд хэвлэлүүд , Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,
2015-05-17
Эрүүл мэндийн онлайн зөвлөх:
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана. Эрүүл мэндийн зөвлөх утас 94448
2015-05-17