ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сочи хотноо зохион байгуулагдсан “Шөнийн хоккейн лиг”-ийн гала тоглолтод оролцсон тухай “www.lifenews.ru” мэдээллээ. Энэхүү тэмцээнд “NHL”-ийн шигшээ багуудын хооронд болдог уламжлалтай билээ. “NHL-ийн одод” багт бизнесмэнүүд, дэлхийн хоккейн одод багтдаг юм. Харин эсрэг багт сагсчид, хөлбөмбөгчид, орон нутгийн төлөөлөгчид, улс төрийн зүтгэлтнүүд багтдаг аж. Ерөнхийлөгч “NHL-ийн одод” багт 10 дугаартайгаар тоглосон байна. Тэмцээн 18:6 харьцаатай Путиний багийн ялалтаар өндөрлөжээ.
Путин энэхүү тэмцээнд 8 шайб оруулжээ. Тэрбээр эцсийн мөчид гурван гоол оруулж, багаа ялалтад хүргэсэн байна. Ерөнхийлөгч “Орт 1” телевизэд “Гайхалтай тоглолт боллоо. Мөсөн дэвжээ намайг залуужуулдаг” гэж хэлжээ.
Хоккейн тэмцээнд Путинээс гадна Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Шадар сайд Аркадий Дворков оролцсон байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |