Талибанчууд халдлага үйлдэв
2015-05-18

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл нийслэл Кабул хотын олон улсын нисэх буудлын ойролцоо халдлага үйлдэж, дөрвөн хүний аминд хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид өчигдөр 19.00 цагийн үед тэсрэх бодис суурилуулсан автомашин дэлбэлжээ. “Дэлбэрэлтийн үеэр 18 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн” хэмээн Кабул хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эбадуллах Карими мэдэгджээ.

 

Энэхүү халдлагаас цагийн дараа “Талибан” бүлэглэлийн тэргүүн Мухаммед Ома мэдэгдэл хийж, “Бидний зориг мохохгүй. Бид ариун улсын төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно” гэж хэлжээ.  Цагдаагийн газраас мэдээлснээр хэт даврагчдын гол бай Ерөнхийлөгч асан Хамид Харзай байсан гэнэ. Тэрбээр гадаадын төлөөлөгчидтэй уулзахаар олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирээд байжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Талибанчууд Кабул хотноо дараалласан халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин