“Булган хангай” хорооллыг Улсын комисс хүлээн авлаа
2015-05-18

Монгол Улсын Засгийн газраас “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Архангай аймагт баригдаж буй хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээн авах Улсын комисс ажиллажээ.

 

“Булган хангай” хорооллын барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн аж. Нийт 5 давхар 40 айлын 3 орон сууцны 2 өрөө орон сууц нь 42.4 – 44.49 метр квадрат, 3өрөө нь 54.93 метр квадрат  хэмжээтэй юм байна.
 

Shuud.mn
Сонин хачин