Рамади хотыг эзэлжээ
2015-05-18

Иракийн нийслэл Багдад хотоос 112 км-ийн цаана байрлах Рамади хотыг “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид эзэлж, эрхээ тогтоосон тухай тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ.

 

Армийнхан хотыг хамгаалахын тулд хэт даврагчидтай 10 гаруй хоног тулалдсан ч өчигдөр ухарчээ. Тус хотыг эргүүлэн авах ажиллагаанд АНУ-ын Батлан хамгаалах яам туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн ч явган цэргээ Иракт оруулахгүй гэжээ. Гэхдээ хэт даврагчид Рамади хотыг эзэлсэн гэх мэдээллийг АНУ-ын талаас батлаагүй бөгөөд “Хэт даврагчид хотын төв хэсгийг л эзэлсэн” гэсэн байна.

 

Иракийн удирдлагууд Рамида хотыг хэт даврагчид эзэлж, 2000 гаруй жилийн настай түүхийн музейг эвдэлж, хотыг иргэдийг хороож эхэлсэн гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин