Хуурай өлсгөлөн зарлана гэжээ
2015-05-18

Оросын улстөрч Борис Немцов өнгөрсөн хоёрдугаар сард Улаан талбайн ойролцоо буудуулж амиа алдсан билээ. Өнөөдрийг хүртэл улстөрчийн аллагын захиалагч олдоогүй байгаа юм. Москвагийн цагдаа нар аллагад оролцсон байх магадлалтай чечень гаралтай Анзор Губашев, Заур Дадаев, Бислан Шаванов, Тамерлан Эксерханов, Хамзат Бахаев, Шадид Губашев нарыг баривчилсан.

 

Баригдсан этгээдүүдийн нэг Заур Дадаев Немцовын аминд хүрсэн хэмээн мэдэгдсэн ч сарын дараа дээрх мэдүүлгээ өөрчилж, “Худал мэдүүлэг өгөхийг цагдаа нар шаардаж, зодсон” гэсэн юм. Тэрбээр цагдаа нарын эрүү шүүлт, хяналтаас гарч буйг олон улсын байгууллагуудад мэдэгдэж, суллахыг шаардсан билээ.

 

Хэсэг хугацаанд чимээгүй байсан Заур Дадаев өчигдөр “Суллах өдрийг хүртэл хуурай өлсгөлөн зарлах болно” гэж мэдэгджээ. Заур “Би буруугүй. Немцовын аминд би хүрээгүй. Би бол хохирогч. Нэрээ цэвэрлэж шоронгоос суллагдах өдрийг хүртэл өлсгөлөн зарлах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин