Йеменд цохилт өгч эхэллээ
2015-05-18

Саудын Араб тэргүүтэй холбоотон орнууд өнөөдрөөс эхлэн Йеменд хийж буй агаарын цохилтоо үргэлжлүүлж эхэлсэн тухай “www.aljazeera.com” мэдээллээ. Холбоотон орнууд шийт шашны “Хоути” бүлэглэлийг устгаж, улмаар эх орноосоо дүрвэсэн Ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хадиг эрх мэдлээ эргүүлэн авахад нь туслах зорилготой байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүсэлтийн дагуу холбоотон орнууд цохилтоо зогсоож, “Хоути” бүлэглэлтэй түр эвлэрлийн гэрээ байгуулсан билээ. Гал зогссоны дараа НҮБ-ын элч нар Сана хотноо нэвтэрч, иргэдэд тусламж үзүүлсэн байна.

 

“Хоути” бүлэглэл Сана хотноо халдлага үйлдэж, гэрээгээ эхэлж зөрчсөн хэмээн Саудын Арабын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэж, өчигдөр 22.00 цагийн орчимд Сана хотноо агаараас цохилт өгч, эвлэрлийн гэрээ дуусгавар болсныг сануулжээ.

 

Ерөнхийлөгч Хади эх орноо орхин гарсны дараа холбоотон орнуудаас тусламж хүссэн юм. Агаарын цохилтын улмаас Йемений 1500 иргэн амиа алдаж, 3000 хүн гэмтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин