Клуни эхнэрээсээ залхаж эхэлжээ
2015-05-18

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни, өмгөөлөгч Амаль нар өнгөрсөн онд тансаг хурим хийсэн юм. Хурим болсны дараахан Клуни киноны зураг авалтад орохоор Нью Йорк явсан бол Амаль Лондонд ганцаараа амьдрах болсон билээ. Жүжигчин эр шахуу хөтөлбөртэй байдаг учир эхнэртэйгээ өдөр бүр уулзаж чаддаггүй гэдгээ нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдаж байжээ. Тэрбээр “Амалийг би байнга санадаг. Цаг, минут тутамд л санаж, өгүүлдэг” гэсэн бол өчигдөр Лос Анжелес хотноо болсон “Tomorrowland” киноны нээлтийн арга хэмжээнд эхнэрээ дагуулан ирээгүй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Клуни эхнэрээ дагуулан ирээгүй шалтгаанаа тайлбарлаагүй ч “Гэрлэлт минь бүтэлгүйтэх вий гэхээс айж байна. Би эр хүний хувиар хүлээцтэй хандахыг оролдож бас хичээж байна. Энэ хурим миний санасан шиг төгс байсангүй. Бид нэг нэгнээсээ залхаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Хол байх зүрх сэтгэлийг царцаадаг бололтой” гэж хэлжээ.

 

Гэрчүүдийн мэдээлснээр хос хүүхдээс болж үргэлж хэрэлддэг гэв. Амаль ээж болохыг мөрөөддөг бол Клуни аав болохыг хүсдэггүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин