Өр тавих сэтгэхгүйгээр ажиллаж байна
2015-05-18

УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Мэдээлэлд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар оролцов.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгасан. Бид сайн нөхрөөсөө урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч болно. Гэхдээ хөнгөлөлттэй зээл болгоныг “шар тос” гэж хүлээж авч болохгүй. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол явж байдаг. Зээлийн цаана тодорхой тулгалт шаардлага явж байдаг.

 

Ер нь МАНАН-гийн Засгийн газрын үед энэ хөтөлбөрт хамрагддаг нь гайхал төрүүлж байна. Өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 40 хувьд барина гэж амалсан ч өнөөдөр 60 хувьд хүрээд байна. Зээл гэдэг бол өнөөдөр хэрэгтэй ч улс орны ирээдүйд хохиролтой. Бид 2017 оноос өр зээл төлж эхэлнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улс нэг тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай ажиллаж байна. Хоёр нам өнөөдөр улс орны улстөржүүлсэн байдалтай авч явж байна. Намууд сандал ширээ булаалдах түвшинд ажиллаж байгаагаас эдийн засгийн хямрал нүүрлэчихээд байна. Ер нь Засгийн газар дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж ажиллаж байна. Засгийн газар ажиллахгүй байна гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Энэ долоо хоногт 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 төсвийн төсөөллийн хэлэлцүүлэг болно. Эдгээр хуулиуд дээр эдийн засгийн өсөлт болон төсвийн үзүүлэлтийг яаж авсан бэ гэдэг Өнгөрсөн оны үзүүлэлтээр манай улсын эдийн засгийн өсөлт 7,8 хувьтай гэж гарсан. Гэтэл Энэтхэгийн Ерөнхий сайд өчигдөр хэлсэн үгэндээ Энэтхэг улс дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, 7,4 хувийн өсөлттэй байна гэж хэлсэн. Эндээс бид эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээр харагдаж байгаа юм. Гэтэл бид яагаад хямраад байгаа юм. Энэ нь “Оюутолгой”-н баялаг манай улсын ДНБ, экспорт дээр тооцогдож байгаа ч валютын орлого дээр байхгүй. Валютын орлого дээр “Оюутолгой”-н нийт борлуулалтын орлогын 5 хувь нь орж байгаагаас бид тэргүүлэх хөгжилтэй эдийн засагтай орон гэгдэж байгаа ч зээл авч байна, хямарч байна. Мөн хоёр нам Засгийн газарт хамтрахдаа улсын өрийг нэмэгдүүлэхгүй улсаа хөгжүүлнэ гэж байсан. Одоогийн ажиллаж буй арга барилыг харахад өр тавих сэтгэхүйгээр ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа ч дэд сайдын орон тоогоо хөдөлгөхгүй байна. Цалин төсвийн орлогоос хамаарна гэсэн нь цалин тэтгэвэр нэмэхгүй гэсэн нь адил уншигдаж байгаа юм. Өнөөдөр яагаад эдийн засаг хямарч байна вэ гэдэгт хариулт өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт баялагийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, баялагийн мөнгөө 1,5 саяын хувь хишигт тараасан, тэр мөнгөө зээлээр босгосон. Гуравдугаарт үнэ тогтворжуулах хөтөлбөрөө оновчгүй зохион байгуулсан. Сонгуулийн амлалтаар улс орноо хөгжүүлнэ гэсэн. Энэ маягаар явбал Монголын өр их хэмжээтэй болно хэмээн мэдээлэв. 

 

 Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hunii hiisen zuiliig shuumjilj,show hiihees oor yu ch chadahgui.oorsdoo yu ch sedej yum hiij chadahgui.hunii hiisen zuil deer 4jiliig barlaadaa.oorsdoo hiij chaddag zuil n tsas tseverleed,yamaa samnah
2015-05-18
Зочин:
Гарчиг нь?
2015-05-18
Зочин:
Ene hediig neeree yah ve ard tvmen min uursduu yu hiisen ym be ymar gavya baiguulsan gej ingej hutsaj saad boldog bnaa ene heden hugjil devshil ajild saad boldog nuhdvvdiig bvgdiig n ustgah ymsan bie daagchid geed bga ymaa hudlaa garuud ireh jil arai garchihgvi bailgvidee
2015-05-18
Бичээч:
Зөв боловч өнөөдөр ярих нь буруу.
2015-05-18