Ах дүү гурван найрагч ээжүүдийг баярлуулна
2015-05-18

Утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан өд”-ийн эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Я.Бадамсүрэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Я.Мөнхжаргал, сэтгүүлч, яруу найрагч Я.Бат-Эрдэнэ нарын хамтарсан “Ээжийгээ баярлуулж яваарай” дуун цэнгүүн энэ сарын 30-нд болох юм.

 

Ах, дүү гурван яруу найрагчийн уран бүтээлийн цэнгүүнд гавьяат дуучин С.Батсүх, Ц.Түвшинтөгс, С.Ганзориг тэргүүтэй 30 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөх ажээ.

 

Мөн тэдний уран бүтээлийн цэнгүүнд хөг эгшиг нэмэхээр ӨМӨЗО-ны дуучин Г.Дүүрэнжаргал хүрэлцэн ирэх ажээ. Сонирхуулахад уран бүтээлийн цэнгүүний үеэр “Ээжийгээ баярлуулж яваарай” ном, “Ээжтэйгээ байх жаргалтай” цомгийн баяр, “Увсын цэнхэр хязгаар-90” гэрэл зургийн үзэсгэлэн мөн нээлтээ хийх ажээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин