Боксчид 7 медаль хүртжээ
2015-05-18

ОХУ-ын Хабаровск хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнд тулалдсан манай тамирчид ганзага дүүрэн ирлээ.

 

Манай ширэн бээлийтнүүд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. 56 кг-ын жинд Э.Идэрхүү, 69 кг-ын жинд О.Батзориг нар алтан медаль зүүсэн байна.

Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай, Б.Чинзориг, Н.Шинэбаяр нар мөнгөн медаль хүртсэн бол З.Энхзориг хүрэл медалийн тавцанд зогсчээ. 

 

Монгол Улсын багийн дасгалжуулагчаар дасгалжуулагчдаар Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр нар ажилласан байна.

 

Б.Бэхи
 

Shuud.mn
Сонин хачин