Спортын аваргуудаа шалгарууллаа
2015-05-18

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоол, “Халдварт бус өвчнөөс  урьдчилан сэргийлэх” үндэсний хөтөлбөр, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын шилжин явах цомын төлөөх тэмцээн боллоо. Тэмцээнд дүүргийн Засаг Даргын Тамгын газрын харьяа хэлтэс, газар, албадын 19 багийн 500 орчим тамирчин оролцож, хурд хүчээ сорьсон юм.

 

Баянзүрхийнхэн гурван өдрийн турш волейбол, сагсан бөмбөг, теннис, дартс, шатар гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.Ширээний теннисийн эрэгтэй багаас Д. Дорждэрэм /Цагдаа I/1-р байр, н.Батцэнгэл /Баянзүрх эмнэлэг/ 2-р байр, н.Энхсайхан /НХҮХ/ 3-р байрын эзэн болсон. Харин эмэгтэй тамирчдаас н.Оюунжаргал /Татвар/ алтан медалийн эзэн болсон бол  н.Сэлэнгэ/ЭМН/, н. Дорждэрэм/ОБХ/нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

 

Оюун ухааны спорт гэгдэх шатрын тэмцээнд эрэгтэй тамирчдаасн.Мөнхбат /Баянзүрх эмнэлэг/ 1-р байр, н.Ганцолмон /Цагдаа I/ 2-р байр, н.Ганболд /Эрүүл мэндийн төв/ гутгаар байранд орсон. Харин эмэгтэйчүүдээс н.Баярмаа /Хороо/  1-р байр, н.Болормаа /БХ/ 2-р байр, н.Үрэлмаа /Цагдаа I/ 3-р байрт шалгарсан юм. Дартсын төрөлд Цагдаагийн 1-р хэлтсийн баг тамирчид аваргалсан бол удаахи байруудад Хороод болон Хөдөлмөрийн хэлтсийн баг тамирчид оржээ.

 

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багаасЦагдаагийн I хэлтэс 1-р байр, Боловсролын хэлтэс 2-р байр, Онцгой байдлын хэлтэс 3-р байрын эзэд болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Татварын хэлтэс 1-р байр, Боловсролынхэлтэс 2-р байр, Эрүүл мэндийн нэгдэл 3-р байрт шалгарсан юм. Хамгийн их өрсөлдөөнтөй төрөл болох сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдийн багаас Татварын хэлтсийн баг тамирчид алтан медалийн эзэн болсон бол Онцгой байлын хэлтэс мөнгөн медаль, Хөдөлмөрийн хэлтэс хүрэл медалийн эзэд болсон.

 

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар Татварын хэлтсийн тамирчид тодорсон. Харьяа хэлтэс болонЦагдаагийн II хэлтсийн бүсгүйчүүд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. Харин багийн нийлбэр дүнгээр Татварын хэлтэс 1-р байрт шалгарч Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын эзнээр хоёр дахь удаагаа шалгарсан. Харин 2-р байртЦагдаагийн I хэлтэс, 3-р байрт Эрүүл мэндийн нэгдлийн баг тамирчид шалгарсан юм.

 

Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд болсон уг спортын тэмцээний сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тамирчнаар  Хөдөлмөрийн хэлтсийн А.Сумъяа, шилдэг эмэгтэй тоглогчоор Цагдаагийн II хэлсийн н.Оролгор нар тодорлоо. Харин гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Татварын хэлтсийн Д.Өлзийсайхан, эмэгтэй тоглогчоор У.Баасансүрэн нар шалгарав гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин