“Шинэ бүтээл” үзэсгэлэн нээлтээ хийнэ
2015-05-18

Баримтат гэрэл зургийн “Шинэ бүтээл - Хүмүүс-4” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.  

 

Энэхүү үзэсгэлэн нь баримтат гэрэл зургийн төрлөөр дагнан уран бүтээлээ туурвидаг сонин, сэтгүүлийн зурагчид, чөлөөт уран бүтээлчид болон шинэ залуу гэрэл зурагчдыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд таниулахад оршиж байгаа аж.

 

Энэ жилийн тухайд  “Шинэ бүтээл” гэрэл зургийн үзэсгэлэнд нийт 500 гаруй бүтээл ирснээс 22 гэрэл зурагчны 29 бүтээлийг сүүлийн шатанд шалгаруулжээ. Уралдааны шүүгчдээр С.Цацралт, С.Туяа, Т.Өсөхбаатар, Л.Ганзориг, З.Эрдэнээ, Л.Элбэгзаяа, Ө.Баттайван нар ажилласан байна. 

 

Үзэсгэлэн өнөөдөр 18.00 цагаас нээлтээ хийж  энэ сарын 23-ны өдрийг хүртэл "Улаан гэр" арт галерейд үргэлжлэх аж.

 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин