Савченко өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
2015-05-19

ОХУ-ын шүүхээс Украины нисгэгч Надя Савченког өнгөрсөн оны зургаадугаар сард амиа алдсан Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутай хэмээн үзэж 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Нисгэгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Түүний биеийн байдал энэ сарын эхээр эрс муудсан учир нисгэгчийг Москвагийн төв эмнэлэгт хэвтүүлж, хүчээр эмчилгээ хийж эхэлсэн хэмээн Савченкогийн гэр бүл болон Украины Гадаад хэргийн яамнаас мэдээлж, Ерөнхийлөгч В.Путинг буруутгажээ.

 

Олон хоног эмчилгээ хийлгэсэн нисгэгчийн биеийн байдал хэвийн байгаа хэмээн “www.rferl.org” сайт мэдээллээ. Тэрбээр эмнэлгээс гарах хүсэлтээ албаныханд гаргасан байна. Мөн өлсгөлөнгөө цаашид үргэлжлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж “Би буруугүй. Эрх чөлөөтэй болох хүртлээ өлсгөлөн зарлах болно. Оросын удирдлагууд миний нэр төрийг цагаатгаж, уучлалт гуйх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Надя Савченко 80 гаруй хоног өлсгөлөн зарласан. Сүүлийн 20 хоног хуурай өлсгөлөн зарласан юм. Нисгэгчийн гэр бүлийнхэн түүнийг 12 кг турсан гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин