Сандра Буллок охинтой болно
2015-05-19

Холливуудын нэрт жүжигчин Сандра Буллок “ELLEN” шоунд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд тун удахгүй 0-3 насны охин хүүхэд өргөж авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн гэжээ. Сандра “Лоус их ганцаарддаг. Би зураг авалтанд түүнийг дагуулан явдаггүй. Хүү минь ихэвчлэн ганцаараа байдаг. Их санаа зовох юм. Одоо хүү минь намайг хамгаалах хүчтэй болсон. Тиймээс хүүдээ өгөх миний бэлэг бол дүү” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Аль улсаас хүүхэд үрчилж авах вэ” гэж асуухад Сандра “Би иргэний дайн эсвэл зэвсэгт бүлэглэлийн золиос болж буй хүүхдүүдэд аз жаргал бэлэглэхийг хүсдэг. Тэдний тухай бодохоор л миний зүрх өвддөг. Ганц хүүхдэд ч гэсэн аз жаргал, гэрэлтэй ирээдүйг бэлэглэхийг мөрөөдөж байна” гэж хэлжээ.

 

Сандра аль улсаас хүүхэд үрчилж авахаа яриагүй байна. Тэрбээр 2010 онд Нью Орланс мужийн асрамжийн газраас 100 хоногтой Луисийг өргөж авсан билээ. Жүжигчин бүсгүй 2005 онд хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин