Йинглакийг шүүж байна
2015-05-19

Тайландын Ерөнхий сайд асан Йинглак Чинаватрагийн шүүх хурал Бангкок хотноо эхэлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Йинглакийг Ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа төрийн сангийн хөрөнгийг хувьдаа завшсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ сайд буруутай нь тогтоогдвол 10 жилийн хорих ялаар шийтгэхүүлж магадгүй аж. Шүүх хуралд Йинглак туслах болон өмгөөлөгчөө дагуулан ирсэн бөгөөд хэвлэлийнхэнд яриа өгөхөөс эрс татгалзжээ.

 

Өнгөрсөн оны долоодугаар сард Тайландчууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж, тэмцсэн. Орон даяар эмх замбараагүй байдал газар авсны дараа армийнхан төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг авч, Йинглакийг түлхэн унагаасан билээ. Армийн генерал Прают Чан Оча Ерөнхий сайд болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
САЙХАН БҮСГҮЙ ШҮҮ
2015-05-19
хахаха:
ахыгаа дуурайгаад манайд ирээд нуугдчихаа.хааяа төрийн ордоны тулганы галыг асааж гишүүдэд цай чанаж өгөөд л...
2015-05-19