Кристина охиноо танилцуулав
2015-05-19

Дуучин Кристина Агилера өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр охинтой болсон билээ. Тэрбээр охиноо “Sun rain” буюу “Зуны бороо” хэмээн нэрлэсэн юм. Кристина төрснөөсөө хойш хэд хэдэн удаа олны өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл охиныхоо зургийг олон нийтийн сүлжээнд байршаалаагүй билээ. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа байршуулж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр охинтойгоо Нью Йорк хотноо байрлах Диснейлэндэд тоглож, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Кристина твиттертээ “Миний гэрэл гэгээ. Охиндоо өгөх хамгийн нандин бэлэг бол хайр” гэж жиргэжээ.

 

Охины аав Мэтт Ратлертай дуучин албан ёсоор гэр бүл болоогүй бөгөөд тэд ирэх ондоо багтаан хуримаа хийхээр болжээ. Кристина өмнөх гэрлэлтээсээ Максим гэх хүүтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sunrain-зуны бороо. утгачилж орчуулж байгаа юм уу?
2015-05-19