Попын хааны охин гэрлэнэ
2015-05-19

Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон ирэх сарын 22-нд Италид хуримаа хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн жилээс Чет Кастеллоу гэх залуутай үерхэх болсон юм. Чет найз бүсгүйдээ хэдхэн хоногийн өмнө гэрлэх санал тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Парис өчигдөр найзуудынхаа хамтаар дэлгүүр хэсч, хуримандаа шаардлагатай зүйлсийг худалдан авчээ. Түүний ядам хуруунд хуримын бөгж байсан хэмээн “TMZ”  сайт мэдээлсэн байна.

 

Хуримын ёслолд Парисын дүү Принц болон Майкл Жексоны дүү, дуучин Жанет Жексон нар оролцох гэнэ. Жексон амиа алдсаны дараа Парис гэр бүлийнхнээсээ холбоогоо тасалж зөвхөн Жанет болон дүүтэйгээ холбоотой байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
maycol jekson bol delhiin popiin haan gartsaagvi monoos mon aguu duuchin bvjigchin baisan shvv hetseech dahin dabtagdashgvi gots abyastai hvn baisan shvv ohind ni az jargaliig hvsie
2015-05-24